Төрийн байгууллагуудын худалдан авалтыг дотоодоосоо хангах тухай асуудал яригдаж байгаа бөгөөд энэ ажил батлан хамгаалах салбараас эхлээд байна.
Батлан хамгаалах салбарын хувцас, хэрэглэлийн 80 хувийг үндэсний үйлдвэрлэгчид хангаж байгаа талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тухайлбал сүүлийн 20 гаруй жил цэрэг, армид хувцас нийлүүлж байгаа “Дархан Минж” компани өнгөрсөн онд 800 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бол энэ онд 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр байгаа юм байна.
Гэхдээ цэрэг, цагдаа, ОБЕГ-ын хээрийн хүрэм компанийн нийт борлуулалтын 20 хувийг л бүрдүүлж байгаа аж. “Дархан Минж” компани энэ онд Батлан хамгаалах яаманд 2500 хээрийн хүрэм, ОБЕГ-т 2300 хээрийн хувцас нийлүүлж байгаа юм байна. "Хос Аз" гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүний 80 хувийг мөн батлан хамгаалах салбарын тусгай зориулалтын гутал эзэлж байгаа аж.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 15-16 мянган хос гутал нийлүүлж байсан “Хос Аз” компани энэ онд 4500 хос гутал нийлүүлэхээр болжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөн нэмэгдэж байгаа гэж “Хос Аз” компанийн захирал мэдээллээ.
Дээрх хоёр аж ахуйн нэгжээс гадна 50 гаруй аж ахуйн нэгж батлан хамгаалах, цэрэг цагдаагийн хувцас, гутал, хүнс зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа юм байна. Өмнөх жилүүдийн дунджийг авч үзвэл жилд 20 орчим тендер зарлагддаг гэж үйлдвэрлэгчид мэдээлжээ.