Швейцарийн технологийн холбооны институт Цюрих дэх “Дисней”-н Судалгааны төвтэй хамтран хуванцар яст мэлхийн хэлбэртэй робот зохион бүтээжээ.
“Beachbot” нэртэй энэхүү робот нь элсэн дээр гайхамшигтай зураг зурах чадвартай.
“Дисней”-н мэргэжилтэн Пол Бердсли ер бусын зураг бүтээдэг зураач робот зохион бүтээхийг эрмэлзсэн гэжээ.
Тус роботод компьютер, Wi-Fi хүлээн авагч, лазер сканер суурилуулсан бөгөөд бүх миллиметрийн нарийвчлалаар хөдөлгөөнөө зохицуулдаг ажээ.
Хэрэглэгч зургийг ухаалаг утсан дээр зурчихаад роботондоо заавар өгснөөр таны зургийг 10 минутанд зурах гэнэ.
Бердслигийн багийнхан тармуур ашиглахаасаа өмнө элсэн дээр мөрөө үлдээж болох олон зүйл туршиж үзжээ. Тухайлбал, дугуйгаар туршилт хийхэд төдийлөн гүн мөр үлдэхгүй л байв. Харин энэхүү төслийн хамгийн хүнд ажил бол энэхүү гурван дугуйт роботын эх зургийг хөдөлгөөн болгох алгоритмыг бүтээх явдал байв.