Пүрэв гарагт буюу тавдугаар сарын 07-нд болох Их Британийн Парламентын сонгуульд жижиг намууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид дүгнэж байна.
Учир нь Их Британийн хамгийн том хоёр нам болох Консерватив болон Хөдөлмөрийн нам дангаараа олонхи болж чадахгүй нь тодорхой болоод байгаа юм. Сонгуулийн кампанит ажил лхагва гарагт албан ёсоор дуусч, сонгуульд өрсөлдөж байгаа намын дарга нар иргэдэд хандан сүүлийн мэдэгдлээ хийжээ.
Тухайлбал Их Британийн одоогийн Ерөнхий сайд Дэвид Камерон "Сүүлийн таван жилд хийж бүтээсэн ажлаа цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна" гэдгээ илэрхийлсэн байна. Харин Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн Эд Милибэнд “Сонгууль биш ард түмний амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Би улс төр, сонгуулийн талаар яримааргүй байна. Үүний оронд Их Британийн ард түмний талаар ярилцья. Сонгуулийн үр дүнд анхаарлаа хандуулахаас илүү ард түмний амьдрал хэрхэн дээшлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулмаар байна.
Биднийг сонгосон цагт бид алхам бүртээ эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дундаж бүлгийн амьжиргаа, Их Британийн төлөө зүтгэнэ гэдгээ мэдэгдэж байна” хэмээн онцолсон байна.
Одоогоор Консерватив болон Хөдөлмөрийн намын аль аль нь эвсэл байгуулахаас илүү дангаараа ялалт байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Хэдий тийм боловч урьдчилсан санал асуулгаас харахад Ардчилсан Либерал болон Шотландын үндэсний намууд тодорхой тооны санал авах хүлээлттэй байна.