УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг оруулж ирэн хэлэлцэхийг нь дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУБХ-нд шилжүүллээ. Энэ үеэр С.Одонтуяа гишүүний санаачилгаар “Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих бүлэг” байгуулагдсаныг УИХ-ын дарга З.Энхболд зарлав. Лобби бүлэгт 20 гишүүн нэгдээд байна.
Энэ талаар бүлгийн ахлагч С.Одонтуяа, Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенци болон УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтэд парламентаас тавих хяналтыг хүчтэй болгох, нийгмийн бодит захиалга, эрэлт хэрэгцээг судлан үзэж хууль, тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор УИХ дахь "Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих" лобби бүлэг байгууллаа.
Энэхүү бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгохын хамт дээрх чиглэлээр ажилладаг төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй хэлэлцүүлэг, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, аймаг, нийслэл, дүүргийн тухайн асуудал эрхэлсэн байгууллагуудын ажилтай танилцаж, хууль, тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх, танин мэдэхүйн хялбарчилсан товхимол гаргах, танхим байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн аймаг, нийслэл, дүүргийн хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн байгууллагын ажилтай танилцаж шийдвэрлэвэл зохих асуудлаар аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч байх болно” хэмээн мэдэгдлээ.
Тус лобби бүлэг нь бүх байнгын хорооны гишүүдийн төлөөлөлтэй байх бөгөөд бүлгийн гишүүн нь тухайн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолд хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлж тусгуулахад анхаарч ажиллах юм байна.
"Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих" лобби бүлгийн гишүүд:
- УИХ-ын гишүүн Д.Арвин
- УИХ-ын гишүүн Д.Батцогт
- УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
- УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
- УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
- УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
- УИХ-ын гишүүн Д.Ганбат
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
- УИХ-ын гишүүн С.Оюун
- УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
- УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг