Ес дэх жилдээ болсон ICT Expo үзэсгэлэнгийн үеэр StartUp Weekend Mongolia уралдааныг зохион байгуулсан юм.
Тэмцээнд нийт 10 баг 54 цагийн турш ур ухаанаараа өрсөлдсөний эцэст ялагч багууд тодорсон.
- I байранд MIILTY,
- II байранд DREAM REWARDS,
- III байранд TODAY багууд тус тус шалгарч, хамгийн шилдэг мобайл апликейшний санааг дэвшүүлсэн ялагчаар тодорлоо. Багууд чухам ямар апликэйшн боловсруулсныг танилцуулъя.
De Job баг
Тэд ажиллах хүчний зах зээлд зориулсан аппликейшн хийсэн бөгөөд ажил олгогч, ажил хайгч хоёрын хооронд холбоо тогтооход илүү хялбар болгож чаджээ
Repairman-Засварчин баг
Хэрэглэгч, засварчин хоёрт зориулагдсан бөгөөд засварын асуудлыг ухаалаг утсаар дамжуулсан аппликейшн юм.
Энгийн 6 талт шоог сонирхолтой тоглоом болгох бөгөөд хэрэглэгч бүр өгөгдсөн үе бүрийг давснаар цааш үргэлжлүүлэн зэвсэг, нэмэлт илүү боломжит хэрэглэлийг авах боломжийг "Dice King" тоглоом цогцлоож чаджээ.
"Dream Rewards"
Дэлхий дээрх хамгийн үнэтэй пицца 12.000$ гэж та итгэх үү? Dream Rewards аппликейшн нь хамгийн сонирхолтой, хүртээмжтэй, сонирхолтой зургуудаар дотоод болон гадаад мэдээллүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг байна. Android үйлдлийн системтэй хүмүүс татаж авахад бэлэн болжээ.
DOSH тоглоом
Монгол улсын нийт хүн амаас 1.7 сая хүн гар утас ашигладаг, 800,000 хүн тоглоом тоглодог. Энэ судалгаанаас үүдэн Улаанбаатарын иргэдийн амьдрах байршлыг тоглоом болгон өөрчлөх бөгөөд тоглогч бүр өөрийн жижиг газраас эхлэн, үе бүр ахих тусам шинэ газар, хэрэгсэл, зэвсгийг авах боломжтой.
Хэрэв та Mobicom Tэди төвийг эзлэх болбол өөрийн багийг бүрдүүлэн дайран авч, багийн тоглолтыг хөгжүүлэх боломжтой.
ZaDuli аппликейшн
Монгол улсад дунджаар 800 караоке байдаг бөгөөд өдөрт 5000-7000 хэрэглэгч үйлчлүүлдэг байна. Тухайн аппликейшн караоке-д үйлчлүүлэхээс илүү амар, хайлтын систем сайн, хэрэглээнд ойр давуу талуудтай юм байна.
"Зар ав"
Бид хайж байгаа зараа интернетээс олоход хэцүү байдаг тул "Зар ав" баг энэ асуудлыг шийджээ. Заруудын эрэлт нийлүүлэлтийн уулзах цэгийг бий болгосон бөгөөд хэрэглэгчид ашиглахад тун хялбар болгож хүргэжээ.
Өнөөдөр баг “Хэрэгтэй бүх юм нэг газар” гэсэн уриатай платформ-ийг хийсэн бөгөөд цаг агаар, валют, кино мэдээлэл, үзвэр үйлчилгээ, бизнес гэх мэт мэдээллүүдийг нэгэн зэрэг авах боломжийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм байна.
Mysked
Тухайн аппликейшн-ээр өөрийн дуртай, алдартай, амжилттай хэн нэгнийг ердөө дагах бөгөөд тухайн хүний зураг, мэдээлэл, хаана хэзээ гэх зурган мэдээллүүдийг хүлээж авах болно. Mysked баг Startup Mongolia байгууллагын co-founder Око( Бат-Октябрь)-г дагасан байна.
Miitly
Энэ баг монгол хүмүүс хоорондын харилцааг ухаалаг системээр дамжуулан Болзоо гэсэн аппликейшн зохион бүтээжээ.
Hundred places
Энэ баг Монгол улсын үзэсгэлэнт газруудыг Mobileapp-д суурилуулсан юм. Ингэснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм байна.
Startup weekend MobileApp тэмцээнийг Moбиком корпорацийн Технологийн газрын захирал Б.Тэмүүдэр, Хөргөлт сервис компанийн захирал Б.Зол-Бадрал, Call Pro компанийн захирал Идэр-Од, Promotion Craft компанийн үүсгэн байгуулагч Пүрэвцоож тус тус шүүсэн юм.
Тэмцээний ялагч баг энэ сарын 28-нд болох болох Монгол Улсад харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн өдөр шагналаа гардах юм.