Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ гэрээнд олон чухал асуудал багтсаны дотор эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 48кг-д дэлхийн чансааг Мөнхбатын Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж, Галбадрахын Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байгаа.
2016 оны олимпод дэлхийд чансаагаараа эхний 22-д бичигдсэн тамирчид олимпод зодоглох эрхтэй.
Г.Отгонцэцэгийн хувьд өнгөрсөн онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхийн чансааг тэргүүлэх болсон.
Нэг улсаас нэг тамирчин зодоглох учраас Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх шийдвэр ирдэг байсан билээ.
Тэгвэл энэ удаад Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг хүлээн авчээ. Казахстаны жүдо бөхийн холбоо албан ёсоор МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хэлэлцлүүдийг хийж байгаа юм байна.
Г.Отгонцэцэгийн хувьд хэсэг хугацаанд Монголдоо шигшээ багтаа бэлтгэл хийгээд Казахстан улсыг зорих юм байна.
Г.Отгонцэцэгийн Астанагийн Гранприд түрүүлсэн бичлэг