"Буян" хэмээх компанийнхаа нэрээр олноо танигдсан БЖаргалсайхныг чамгүй сайн бизнесменээс гадна муугүй улстөрч гэдгийг хүмүүс сайн мэднэ. МАХН-ын баярын цэнгүүнд оролцсоноо цагаатгаж, "Улс орны хөгжил дэвшлийн төлөө чөтгөртэй ч хамаагүй нэгдэнэ" хэмээн байраа сууриа илэрхийлж ч байсан хэл амтай нэгэн. Түүний хувьд өмнөх сонгуульд Иргэний зориг намтай эвсч сонгуульд оролцоод амжилтад хүрээгүй.
УИХ-д гарч чадаагүй шалтгаанаа “Тухайн үед С.Оюуныг өрөвдөж, бүсгүй хүн учраас дэмжсэн ч үүрийн чоно шиг зан гаргасан. Тэр бүү хэл намын нэр нүүр, хамаг бүхнийг "хулгай" хийх гэж үзсэн даанч бүтээгүй. С.Оюуных шиг аргаар нам нэгдэх хэрэггүй. Уг нь өнгөрсөн сонгуулиар би С.Оюунаас илүү санал авсан байсан, харин тэр хударгагүй, зарчимгүй эмэгтэй. Улаан, цагаан миний саналыг булаасан" хэмээн ихэд гомдонгуй тайлбарладаг. С.Оюуныг эмэгтэй хүн учраас өрөвдөөд УИХ-д гаргасан гэхээр тэрбээр харагдаж байгаагаасаа илүү өр нимгэн хүн бололтой.
Гэхдээ хэлье гэснээ хаана ч, хэнээр ч заалгахгүйгээр хэлчихдэг шулуун шударга нь дэндсэн гэгддэг энэ эрхмийг Н.Энхбаярын намын баярын цэнгүүнд оролцсоны дараа хүн бүр л шивэр авир хийж, янз бүрээр ярих болсон. Нэгхэсэгнь Б.Жаргалсайхан "Яс горьдсон нохой шиг юу горьдоод Н.Энхбаярын өрөөсөн бөөрөнд наалдчихсан юм бол гэж дооёолж байхад, нөгөө хэсэг нь хөөрхий С.Оюунд далаараа ганц сайн тавиулсан нь багадаад Н.Энхбаярт бас тонгоруулах нь дээ" гэлцэнэ.
Ялангуяа улс төрийн хүрээнийхэн илүүтэйгээр ярьж байна. Харин МАХН-ын баярын цэнгүүн дээр байсныгаа тэрбээр нөхрийгөө дэмжиж байна гэж тайлбарласан. Улс төрд найз байдаггүй, бас дайсан байдаггүй гэдэг үнэн аж. "Н.Энхбаяр одоохондоо чөтгөр болчихоогүй байна. Бид чинь эхээс төрөхдөө л сүлбээтэй байсан. Нэг төрөх эмнэлэгт төрж, 40 мянгатад нэг гудамжинд тоглож өссөн. Зусланд хамт явдаг байсан төдийгүй нэг дунд сургуульд сурч байгаад нэг төрд хамт зүтгэсэн хүмүүс" гэж Б.Жаргалсайхан ярьж яваа.
Хэдийгээр тэрбээр ийнхүү тайлбарлаж байгаа ч ирэх сонгуульд УИХ-д дан ганцаар үзэж байснаас Н.Энхбаярыг дагасан нь хамаагүй дээр хаялгатай байх биз хэмээн урьд өмнөх шигээ бодож яваа бололтой. Түүний хувьд МАХН гэдэг дахин нэг боломж ч гэж ажиглагчид ярьдаг юм билээ. Тэгэхээр Б.Жаргалсайханы хувьд БНН-аа Н.Энхбаярын одоогоор нэр нь тодорхойгүй байгаа намтай нь нэгтгэх эсэхээ он гаргаж байж шийднэ гэж ярьж байна гэнэ. Сонгууль дөхөхөөр л ээлжит "LOVE" зохион байгуулдаг Б.Жаргалсайхан энэ удаа нэлээд эргэлзэж байгаа аж.
Хамгийн гол нь тэрбээр Н.Энхбаяраас ямар амлалт хүлээгээд байгааг бүү мэд гэлцэх. Ямартай ч бусад жижиг нам хүчнүүдийн адилаар юу юугүй нийлчихсэнгүй. Уг нь үнэхээр дэмжиж байгаа бол, хүйн холбоотой гэж яриад байгаа эрхэм нөхөртөө ингэж их хүлээлт үүсгэх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Нөгөө талаас Б.Жаргалсайхан хэн хүнээс будаа идэлгүй өөрийн санааг өөр хэнд ч давтахааргүй дагадаг. Нам даган навсганаж, эрх мэдэл, мөнгө дагасан намирагчидтай харьцуулахад өөрийнхөө хөлсийг дуслуулж яваа хүн хэмээн үзэл бодлыг нь тууштай дэмжигчид бий...
Б.Саран