Амьдралд хүний хувь заяаг эрс өөрчилдөг мөчүүд байдаг. Зарим нь баяр баясгалантай байдаг бол зарим нь хүнд сорилт авчирдаг. Хорт хавдрын онош сонсох нь хүний амьдралын хамгийн хүнд мөчүүдийн нэг байх. Гэсэн хэдий ч өнөөдөр энэхүү хүнд мөчийг өөрчилж, эдгэрэлд хүргэх боломж улам нэмэгдэж байна.
Acıbadem-н эмч нар өнөөг хүртэл дэлхийн 50 гаруй орны мянга мянган өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эмчилсэн. Тэдний олонх нь эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон хойноо эх орондоо буцаж байгааг харах нь бидний хувьд бахархал юм. Өвчтөнүүдийн түгшүүр, цөхрөл нь инээмсэглэлээр солигдон, гэр бүлдээ болон эх орондоо эргэн очих тэр мөчүүд бидэнд улам их урам зориг өгдөг.
Acıbadem нь 30 гаруй жилийн турш хорт хавдрын олон төрлийн өвчний нарийн мэргэшсэн, цогц эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн. Хорт хавдрын эмчилгээний бүхий л үе шатанд, тухайлбал мэс засал, туяа эмчилгээ болон системийн эмчилгээний чиглэлээр хамгийн сүүлийн үеийн технологи, эмчилгээний аргачлалыг туршлагатай эмч, мэргэжилтнүүд хэрэгжүүлдэг.

MR-ИЙН ХЯНАЛТТАЙ ТУЯА ЭМЧИЛГЭЭ НЬ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНД
ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?
MR-Linac нь MRI буюу соронзон резонансын дүрслэлийг шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний системтэй нэгтгэсэн дэвшилтэт төхөөрөмж юм. Энэ нь уламжлалт туяа эмчилгээний системүүдийн ихэнхэд ашиглагддаг CT дүрслэлээс ялгарах чухал давуу тал юм.
Туяа эмчилгээний үед дүрслэл нь эмчилгээний явцад маш чухал үүрэгтэй. Дүрсний чанар өндөр байх тусам хавдар болон түүний эргэн тойрон дахь эрүүл эд, эрхтнүүдийг илүү тодорхой харах боломжтой. Ингэснээр цацрагийг хавдарт илүү нарийвчлалтай чиглүүлэх боломж бүрддэг.
MRI-ийн хяналтын тусламжтайгаар эмчилгээний байг илүү нарийвчлалтай тодорхойлох боломжтой. Үүний үр дүнд эргэн тойрны эрүүл эд, эрхтнийг аль болох хамгаалахын зэрэгцээ хавдарт шаардлагатай өндөр тунгийн цацрагийг хүргэх боломж нэмэгддэг. Энэ нь MR-ийн хяналттай туяа эмчилгээний гол давуу талуудын нэг юм.
Туяа эмчилгээний системийг MRI төхөөрөмжтэй нэгтгэснээр дүрслэлийн өндөр нарийвчлал, найдвартай байдлыг хангаж, эмчилгээний явцад өвчтөн бүрийн онцлогт тохируулан эмчилгээний байг бодит цагийн дүрслэлээр хянах боломж бүрддэг.
ACIBADEM — MR-LİNAC ТЕХНОЛОГИЙГ ЭРТ НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА
MR-Linac технологийг 2018 оноос эмнэлзүйн практикт ашиглаж эхэлсэн. Энэхүү технологийн боломжит давуу талуудыг эртнээс хүлээн зөвшөөрсөн Acıbadem Healthcare Group уг технологид хөрөнгө оруулалт хийж, өвчтөнүүдэд дэвшилтэт эмчилгээний боломжийг нээсэн.
Acıbadem-д энэхүү системийг суурилуулах үед тус төхөөрөмж нь тухайн улсдаа анхных төдийгүй дэлхийд суурилуулсан анхны төхөөрөмжүүдийн нэг байсан бөгөөд дэлхий даяар суурилуулсан ес дэх MR-Linac систем болсон юм.
Өнөөдрийн байдлаар Acıbadem-д 1,500 гаруй өвчтөнийг энэхүү технологийн тусламжтайгаар эмчилсэн байна. Түүнчлэн MR-Linac технологийн талаарх мэдлэг, туршлагыг өргөжүүлж, өвчтөнүүдэд үзүүлэх үр өгөөжийг улам сайжруулах зорилгоор 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг ном хэвлүүлээд байна.

MR-LİNAC-ААР ЯМАР ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Acıbadem-ийн Туяа эмчилгээний тасагт туяа эмчилгээний олон төрлийн дэвшилтэт системийг ашигладаг. Өвчтөний биеийн байдал, өвчний онцлог, хавдрын байрлал болон бусад хүчин зүйлсийг нарийвчлан үнэлсний үндсэн дээр тухайн өвчтөнд хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг сонгодог.
MR-Linac технологийг ямар төрлийн хорт хавдарт ашиглах талаар хатуу хязгаарлалт байдаггүй. Туяа эмчилгээ шаардлагатай олон төрлийн өвчтөнд энэхүү технологийг ашиглах боломжтой.
Ялангуяа хэвлийн хөндий, аарцаг болон цээжний хөндийд байрласан хавдрын үед MR-Linac нь өндөр чанартай дүрслэлээр хангах давуу талтай. Ингэснээр хавдрыг илүү тодорхой харах, эмчилгээний явцад түүний байрлал, өөрчлөлтийг хянах, цацрагийг илүү нарийвчлалтай чиглүүлдэг.
MR-Linac-ийн эмчлэх гол заалтуудын нэг нь түрүү булчирхайн хорт хавдар юм. Зарим өвчтөнд туяа эмчилгээний тусламжтайгаар мэс заслын эмчилгээтэй харьцуулахуйц үр дүнд хүрэх боломжтой байдаг.
Нойр булчирхайн хорт хавдрын үед мөн MR-Linac технологи нь эмчилгээний шинэ боломж, найдвар төрүүлж байна. Учир нь хавдар нь амин чухал эрхтнүүдтэй ойр байрладаг тул эрүүл эд, эрхтнийг хамгаалах нь эмчилгээний чухал хэсэг болдог.
Өөр нэг чухал бүлэг нь олигометастазын өвчтэй өвчтөнүүд юм. Олигометастаз гэдэг нь хавдар цөөн тооны эрхтэн, хэсэгт хязгаарлагдмал байдлаар үсэрхийлсэн өвчний төлөвийг хэлдэг. Ийм тохиолдолд зарим өвчтөнд үсэрхийлсэн хавдрын голомтод чиглэсэн эмчилгээ хийх боломжтой байдаг.
MR-Linac нь эмчилгээний байг илүү тодорхой харах боломжийг олгож, эргэн тойрны эрүүл эрхтэн, эдийг хамгаалахын зэрэгцээ хавдрын голомтод өндөр тунгийн цацрагийг нарийвчлалтай хүргэх боломж бүрдүүлдэг. Тохирох өвчтөнд аблятив тунгаар эмчилгээ хийх боломжтой бөгөөд энэ нь хавдрын голомтыг үр дүнтэй хянахад хувь нэмэр оруулна.
MR-Linac-д суурилсан туяа эмчилгээ нь тохирох өвчтөнүүдэд эрүүл эд, эрхтэнг хамгаалж, хавдрын голомтыг хянаж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, улмаар өвчтөний амьдралын чанарыг хадгалахад хувь нэмэр оруулах боломжтой.
Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Монгол төлөөлөгчтэй холбогдоно уу.

Холбоо барих - Mонгол төлөөлөгчид.
Ч.Дунгармаа:
Монголын дугаар: +976 7270 9588
Турк улсын дугаар: +90 507 825 42 88 WhatsApp, Viber, Telegram
Э.Ижилсэх:
Монголын дугаар: +976 8016 86 55
Турк улсын дугаар: +90 507 290 70 16 WhatsApp, Viber, Telegram
Вэбсайт: acibademinternational.com