Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай энэ оны эхний хагас жилд уулын ажлын үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөгөөнөөс давуулжээ. Үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулсан байна.
Тайлант хугацаанд 17.1 сая м³ уулын цул олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас 17.6 сая м³ уулын цул олборлож, төлөвлөгөөг 103.3 хувиар буюу 560 мянган м³-ээр давуулжээ.
Мөн 21 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэй байсан бол 22.4 сая тонн хүдэр олборлон, төлөвлөгөөг 103.1 хувиар буюу 677 мянган тонноор давуулсан.
Ил уурхай тайлант хугацаанд 277 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 17.6 сая м3 уулын цул олборлож, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 8.4 хувиар бууруулсан байна.
Мөн нэг м³ уулын цулын нэгжийн өртгийг 11 хувиар, нэг тонн хүдрийн нэгжийн өртгийг 11 хувиар тус тус бууруулжээ. “Liebherr R9350E” маркийн нэг экскаваторыг угсарч ашиглалтад оруулсан нь уулын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Мөн уурхайн хяналтын системийн тоноглолуудыг шинэчилжээ.
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр