Бүгд Найрамдах Солонгос Улсын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны Худалдааны хэлэлцээ хариуцсан сайд Ё Хан Гү өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчлав. Энэ үеэр түүнээс Монгол-БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн явцыг тодруулсан юм.
-Та энэ удаад манай улсад ямар зорилготой айлчилж байна вэ?
-Манай хоёр улс түүхийн болон эдийн засгийн сайхан хамтын ажиллагаатай. Худалдааны хамтын ажиллагааг илүү өндөр шатанд гаргах боломжийг эрэлхийлэх зорилгоор ирлээ. Монгол эдийн засгийн өндөр чадамжтай. Хоёр улсын худалдааг хөгжүүлэх боломжтой ч бид боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна.
Бид дэлхийн 60 улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Монголтой энэ гэрээг байгуулснаар хоёр улсын эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарна. Эдийн засгийн иж бүрэн түншлэлийг би олон эгнээтэй, хурдны замтай адилтган боддог. Бидний харилцаа хурдны зам дээр явж буй мэт хурдан, аль аль талдаа таатай байдлаар хөгжинө.
Бид ашигт малтмал, худалдааны салбарт хамтран ажиллах боломжтой. БНСУ бол эдийн засгийн сайн суурьтай, худалдааны олон жилийн туршлагатай, үйлдвэрлэгч орон. Аж үйлдвэрийн зарим барааг Монгол руу таатай нөхцөлөөр импортлох боломжтой.
Гэхдээ энэ хэлэлцээрийг байгуулахын өмнө болон дараа сорилтууд үүсдэг. Энэ нь тарифын бус саад тотгор юм. Энэ хэлэлцээг байгуулсны дараа Монгол, БНСУ-ын бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, дүрэм журмаа хөнгөвчлөх, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тарифын, тарифын бус саадыг бууруулах, илүү уян хатан байх шаардлагатай.
Эдийн засгийн иж бүрэн түншлэлийг би олон эгнээтэй, хурдны замтай адилтган боддог. Бидний харилцаа хурдны зам дээр явж буй мэт хурдан, аль аль талдаа таатай байдлаар хөгжинө.
Ингэснээр БНСУ болон бусад улсаас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Энэ хэрээр эдийн засаг идэвхэжнэ.
-Харилцан ашигтай хэлэлцээр байгуулахын тулд БНСУ Монголд ямар боломж, дэмжлэг санал болгосон бэ?
-БНСУ-ын 1960-70-аад оны үеийн эдийн засагтай одоогийн Монгол Улс ойролцоо байна. Бид олон улстай Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулж, худалдааг хөнгөвчилснөөр богино хугацаанд хөл дээрээ тогтсон.
Манай эдийн засгийн харилцаа олон талтай, өргөн хүрээтэй болсон юм. Бид энэ хэлэлцээрийг байгуулснаар манай улсын хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн хамгаалалт үүслээ гэж үзэн, Монголд илүү итгэлтэйгээр хөрөнгө оруулна. Хэлэлцээг эхлүүлээд хоёр жил хагас өнгөрлөө. Санал зөрсөн асуудлаа ярилцах, ойлголтоо нэгтгэх ажлуудыг энэ хугацаанд хийлээ. Ойрын хугацаанд хэлэлцээрийг байгуулна гэж найдаж байна.
-Бид байгалийн нөөцдөө тулгуурлан дэлхийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээнд илүү өргөнөөр нэгдэхийг зорьдог. Эдийн засгийн иж бүрэн түншлэлийг байгуулбал манай эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Бидний одоо хийж буй худалдаа чамлахаар буюу 630 сая ам.доллар байна. Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээг байгуулснаар худалдааны эргэлт өснө. Миний туршлагаас харахад энэ гэрээний дараа худалдааны эргэлт хоёр дахин өсдөг.
Хоёроос ч илүү хувиар өссөн улс бий. Энэ гэрээ хоёр улс харилцан нэг нэгэндээ итгэж байгааг илтгэдэг тул бизнес эрхлэгчид ажлаа сэтгэл амар явуулдаг. Хоёр улсын Засгийн газар энэ гэрээгээр үүрэг хүлээж, бизнес эрхлэгчдийн ажиллах орчныг бүрдүүлдэг.
-173146-141676879520260622173152.jpeg)
-Хоёр улсын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар ихээхэн ялгаатай. Хэлэлцээр байгуулсны дараа БНСУ-ын импорт нэмэгдэж, Монголын БНСУ-д хийх экспорт төдийлөн өсөхгүй, худалдааны алдагдал нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол бий.
-Монгол либерал эдийн засагтай, чөлөөт худалдаа эрхэлдэг орон. Олон улс орноос импортын бараа авдаг. Энэ гэрээг байгуулснаар БНСУ-ын импортын бараанууд бусад улсын импортын бараатай өрсөлдөнө. Манай импорт шууд өсөж, Монголын худалдааны тэнцэл мөн өснө гэж ойлгох нь өрөөсгөл.
Монголын хэрэглэгчид яваандаа илүү хямд атлаа сайн чанартай, Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн хэрэглэнэ. Урт хугацаандаа Монгол Улсад ашигтай.
Бид Эдийн засгийн иж бүрэн түншлэл байгуулсан эхний жилүүдэд манай гадаад худалдааны тэнцэл ашиггүй гарсан юм. Гэхдээ бид эдийн засгийн сууриа илүү батжуулж, үйлдвэрлэлийн тэргүүний тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан.
Энэ нь манай эдийн засгийг илүү хүчитгэж, экспортлогч улс болсон түүхтэй. Монгол БНСУ-аас гадна, бусад улстай ч Чөлөөт худалдааны болон Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээ байгуулах нь ашигтай. Богино хугацаанд хөгжилд хүргэдэг.
Гурван жилийн дараа БНСУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт тэдэн сая ам.доллар болно гэж тоо хэлэхэд хэцүү. Бид хэлэлцээ хийж, суурийг л бүрдүүлнэ. Одоо манай хувийн хэвшлийнхэн Монголын худалдааны салбарт олноороо ажиллаж байна. Магадгүй үйлдвэрлэлийн салбарт дараагийн хөрөнгө оруулагчид хөл тавих болов уу.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээ энэ сарын 2-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Талууд 2023 оны хоёрдугаар сард Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, 2023-2025 оны хооронд дөрвөн шатны хэлэлцээ хийв. Тав дахь шатны хэлэлцээгээр БНСУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөлийг сайжруулж, экспортыг бодитоор тэлэх нөхцөлийг тохироход чиглэжээ.
Гэрэл зургуудыг Т.Бархас