-ҮЗЭЛ БОДОЛ-
Би энэ удаа олон юм бичих гэсэнгүй.
Нүүрлээд ирж байгаа бодит үнэнийг хараалаар хөөж чадахгүй. Хараасаар байгаад Оросыг ялуулчихна, Украиныг ялагдуулчихна гэж байхгүй. Бид бараг 4 жил ам хамхилгүй амаа мурийтал Украин, Зеленьский, НАТО, Америкийг хараалаа, хараах ч болно. Үнэнтэй эвлэрч чадахгүйд л нэг хэсэг монголчуудын маань эмгэнэл оршиж байна. Путин ялагдчихсан, найзуудаа. Хараасаар байгаад аварчихдаг бол аврагтун!
Ердөө гурван далбаа харуулж ганц хоёр өгүүлбэрээр тайлбарлая. Далбаанаас Та ямар нэгэн мэдрэмж, мэдлэг, эерэг энерги, бас атаа хорсол, хар энерги авч магад.

1. Орос-Украины дайны өнөөгийн байдлыг тун урнаар дүрсэлжээ. Энэ зураг зураач надад юу гэж уншигдаж байна гэхээр тусгаар тогтносон, бүрэн эрхт Украин улсын нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан түрэмгийлсэн. Түрэмгийлэх шалтгаанаа үзэл суртал, суртал нэвтрүүлгийнхээ машинаар маш сайн сурталчилж, Оросын ард түмний тархийг (монголчууд ч үлэмж сайн угаагдсан даа!) маш сайн угаасан.
Гэтэл аливаа улсын нутаг дэвсгэр халдашгүй дархан байдаг гэдгийг мэдсээр байж олон улсын эрх зүй, норм хэм, хэм хэмжээг зориуд зөрчсөн. НҮБ үүнийг нь “ТҮРЭМГИЙЛЭЛ” гэж санал хураалтаараа шийдсэн. Кремлийнхэн Украиныг өөрийн муж шигээ, жишээ нь Чечень шигээ тооцож, басаж ороод одоо цусан намагт шигдсэн байдалтай байна. Зураг тэгж уншигдлаа.

2. Дараагийн зураг. Оросын далбааны наана уруудаж яваа улаан шугам. Юун шугам бэ? Сум нь улам доошилжээ. Кремлийнхэн Украиныг өөрийн муж шиг, жишээ нь Чечень шигээ бодож тооцож, намагт шигдсэний цаана Орос орон өрөнд баригдаж, өтөнд идэгдэж байгааг харуулсан график маягтай. Дайны пянг Оросын эдийн засаг даахгүй болж байна.
Украины агаарын довтолгоо Оросын хотуудыг амар тайван байлгахгүй тийм цаг айсуй. Өөрсдөө эхлээд террор хийсэн, терророор Украин ба Европыг залхаах тактик Путин сонгосон бол хариу нь эргэн ирнэ. Оросын нийгэм-эдийн засаг сүүлчийнхээ чагтан дээр тогтож байна. Надад тэгж л уншигдлаа.

3. Украины эх орноо хамгаалагчид Төрийнхөө далбааг атгалцан Төв талбайдаа жагсаалаар орж ирж байна. Яг ард нь хээрийн формтой тусгай хүчнийхэн хайрцаглан жагсаж явна. Украин хэзээ ч ялагдахгүй юм байна гэдгийн бэлгэдэл зураг. Энэ далбаа их зовлон амссан ч мандан бадарсаар байх болно гэдгийг дэлхий нийтэд нотлон харууллаа. Надад тэгж л уншигдаж байна.
Монгол уншигч Та өөрийнхөө өнцгөөс гурван далбааг харьцуул, сайтар хар, тэгээд сэтгэгдлээ урсгана уу!
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)