Газар ухаж суулгасан ваннаас үсрэн гарч буй энэ хонины зураг малчдын ажлын нэг хэсгийг илтгэнэ. Хонь угаалгын үед зарим газар ийм аргыг хэрэглэх болсон. Нийслэл тойрсон хөдөөнийхний нэг, малчин Х.Ганбаатарынх хонио толгой дараалан ийнхүү нямбайлан угааж байсан юм. Ариутгалын ямар бодисоор яаж угаадаг талаар уншигчид гадарлаж байгаа. Мал угаалгаас сэдэн эрүүл сүрэг гэх сэдвийг л хөндөх гэсэн юм.Тиймээс мал сүрэг өсөхтэй зэрэгцэн мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар яриа их гарч байгаатай санал нэгдэж байна.
Өнөөгийн байдлаар Монголын мал сүргийн тоо 40 саяд дөхөж очлоо. Энэ дунд ямаан сүргийн тоо жин дарж байгаа. Сүргийн бүтэц, бэлчээрийн даац, өвөлжөө бууц, хашаа хороо, худаг усны хүрэлцээ гээд мал аж ахуйн хувьд анхаарал татран юм их. Үүнтэй ямар нэгэн сэжмээр уялдаатай ажил бол мал эмнэлийнх. Хөдөө сумдын зоо-мал эмнэлгийн салбарыг хувьчилсанд малчид сэтгэл дундуур байдаг. Тэгсэн атлаа нэгдлийн малыг хувьд шилжүүлснийг буруутгадаггүй. Буруутгах ч үндэсгүй. Яг үүн шиг мал эмнэлгийг хувьчилсан нь буруу юм биш. Хувьчилж авсан эзэд нь ажпаа муу хийж байгаа, зарим газарт бүр оргүй болгон үрэн таран хийсэнд л балаг нь байгаа юм. Эрүүл мэндийн салбарыг Л.Гүндалайтан удирдаж байх үед "Эрүүл монгол хүн" гэсэн хөтөлбөрийн цуу дуулиан их байсан. Мэдээж хүн амын эрүүл мэндийн асуудал чухал, эрүүл саруул иргэдтэй байна гэдэг бол их баялаг. Түүнчлэн Монголын мал сүрэг нь эрүүл бол баялаг дээр нэмэх баялаг болно. Гэтэл энэ онд л гэхэд догол, боом, шүлхий, адууны ханиад гэх мэтээр малын өвчин нийгмийн түгшүүр дээр түгшүүр нэмж байсан нь цөөнгүй. Нөхцөл ийм байхад ХХАА-н шинэхэн сайд Ганхуяг "Эрүүл монгол мал" гэсэн хөтөлбөрийн суурийг тавих болов уу, яах бол. Уул нь ч олон түмнээс "хоньчин Найдан" гэх нэрийг авсан малд нүдтэй байхаар эр л дээ. Тус яамны урьд жилүүдийнх нь зуршил гэвэл малын эм оруулж ирэх тендерт хэнийг яллуулах вэ гэдгийг л хэт их анхаарч, хэрэг мандаадаг тал бий. Бүр малын хуурамч эм мэндийн яам нь хүнд зориулсан хуурамч эм тариа оруулан ашиг ологчдыг битүүхэндээ дэмжээд байхад малынх ч яамай гэж хэлэх нэгэн бас бий. Гэхдээ хөдөө талд нь мал сүрэг өсөн нэмэгдээд байхад малын эмч, малын эм тариа, туулга, мал эмнэлэг гэдгийн хүртээмж үйлчилгээ яавч хэрэгтэй. Эрүүл мал, түүний ашиг шим нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг. Энэ нь эрүүл мал-эрүүл хүнс гэсэн үг. Тиймээс эрүүл монгол хүний талаарх төрийн бодлого нь эрүүл монгол малын тухай хавсралт зорилтыг хэрэгжүүлж байж үр дүнгээ үзүүлэх болж байна. Нөгөөтэйгүүр малчин л бол малчин. Цөөн малтайг нь биш олон малтайг нь малчин гэе гэж хэн ч хэлэхгүй. Тиймээс бүгд л эрүүл мал сүрэгтэй байхыг хичээх учиртай. Мал сүрэг энэ жил их өслөө гэж статистик үзүүлэлт харан бахдахын зэрэгцээ Монголд мал эмнэлгийн шинжлэх ухааны ололт хэр их өсөн дэгжсэн бэ гэдгийг харуулах цаг нь болоод байна. Ирэх жилүүдийн эдийн засгийн нэг гол үзүүлэлт нь бас эрүүл мал сүрэг байх биз.
Б.Цогзаяабаатар