Мобиком Корпораци ХХК-ийн TEDY-2 салбарт "Наран Групп"-ийн Coffee Bean кофе шопын салбар," Монгол Контент" ХХК-ийн хүүхдийн Маамуу буланг шинээр нээлээ.
Зөвхөн бизнесийнхээ үйл ажиллагааг нэгдүгээрт тавих бус хэрэглэгчийнхээ тав тухтай байдалд нийцүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж байна
Ингэснээр хэрэглэгч тус салбараар үйлчлүүлэнгээ кофе ууж, хүүхэдтэйгээ ирсэн бол түр саатуулах боломжтой болж "Мобиком Корпораци" ХХК нь хэрэглэгчийнхээ өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай үйлчилгээг үзүүлж эхэллээ.
"Мобиком Корпораци" ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Байгуулагдаад 23 жил болж буй "Мобиком Корпораци" ХХК-ийн хувьд салбартаа өөрийн түншлэгчтэй хамтран LifeStyle Shop үйлчилгээг анх удаа нэвтрүүлж байна. Энэ нь бид зөвхөн бизнесийнхээ үйл ажиллагааг нэгдүгээрт тавих бус хэрэглэгчийнхээ тав тухтай байдалд нийцүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж буйн нэг илрэл юм" гэлээ.
Энэ нь Монголын үүрэн операторын үйлчилгээний салбар дахь хамгийн анхны LifeStyle Shop үйлчилгээ болж байгаагаараа онцлог аж.
"Мобиком Корпораци" ХХК-ийн Хэрэглэгчийн Борлуулалтын Газрын захирал Б.Эрдэнэ-Очир:
Бид хэрэглэгчийнхээ сэтгэл ханамж, хэрэгцээг харгалзан энэ төрлийн үйлчилгээг сайтар судалсны үндсэн дээр ТЭДИ-2 салбартаа кофе шоп болон Маамуу хүүхдийн буланг шинээр нээлээ. Энэхүү салбараар үйлчлүүлж байгаа хэрэглэгчийнхээ өдөр тутмын хэрэглээний хүсэл сонирхол дээр тулгуурлан бид Наран Групптэй хамтран Coffee Bean кофе шопыг нээж байгаа юм.
Нээлтийг тохиолдуулаад бид ТЭДИ-2 салбарт байнгын нээлттэй урамшуулал зарласан
Бид цаашдаа гар утасны хэрэгсэл, номын дэлгүүртэй хамтран дараагийн LifeStyle Shop үйлчилгээнүүдээ бага багаар өргөжүүлэн ажиллах болно. Монголд кофений хэрэглээ сүүлийн жилүүдэд маш түгээмэл болж байгаагаас гадна энэхүү TEDY-2 салбарын ойролцоо 200м зайнд сайн чанарын кофе борлуулдаг цэг өмнө нь хараахан байдаггүй байсан.
Тиймээс зах зээлийн эрэлт, судалгаан дээр үндэслэн Наран Групптэй хамтарч уг кофе шопыг нээлээ. Дараагийн LifeStyle үйчилгээг бид Андууд салбар, BE брэндийн салбар мөн TEDY төв салбартаа нээх болно. Нээлтийг тохиолдуулаад бид ТЭДИ-2 салбарт байнгын нээлттэй урамшуулал зарласан байгаа гэдгийг нийт хэрэглэгчдэдээ дуулгахад таатай байна.
Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, боловсрол, танин мэдэхүйн цогц контент болох Үндэсний брэнд Маамуугийн буланг мөн нээлээ. 2016 оноос Монголын хүүхэд багачуудад хүрч байгаа Маамуу брэндийн бүтээгдэхүүнүүдээс энд байршуулсан байлаа. Хэрэглэгч хүүхэдтэйгээ ирсэн тохиолдолд өөрийн үйлчлүүлэх дугаараа хүлээж байх зуураа эсвэл кофегоо тухтай уухдаа Маамуу булангийн тоглоом, ном зэрэг сонирхолтой зүйлсээр хүүхдээ саатуулж болох юм.
Сонирхуулахад, Сoffee Bean сүлжээ нь дэлхийн 31 оронд 1700 гаруй салбартай, 1963 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Америкийн алдартай кофений брэнд юм.
Мөн өнөөдөр 07.29-08.01-нд тус салбараар үйлчлүүлсэн хэрэглэгчид дундаас Samsung Galaxy A10 ухаалаг утасны эзнийг шалгаруулсан юм.