ДЭЛХИЙН БРЭНДИЙН ШИНЭ ЗАГВАРТАЙ ӨРСӨЛДӨХ ПҮҮЗИЙГ ХИЙХ БОЛОМЖТОЙ
Техник технологи хөгжихийн хэрээр монголчууд гэр ахуй, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэргийг эх орондоо үйлдвэрлэдэг болсон. Ялангуяа, сүүлийн жилүүдэд “Монголд үйлдвэрлэв” шошготой арьсан цүнх, гутал эрс нэмэгдэж байна.
Үйлдвэрлэл нь амжилттай босож, 20 жилийг ардаа орхисон газар байхад хоёр жил ч бололгүй үйл ажиллагаагаа зогсоосон нь цөөнгүй. Тэгвэл тууштай үйл ажиллагаа явуулахаар зориг шулуудан гэр бүлээрээ ханцуй шамлаж, таван жилийн өмнөөс гутлын бизнест хөл тавьсан S-shoes брэндийг энэ удаагийн “би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо.
ХӨЛИЙН ГАЖИГТ ТОХИРСОН ГУТЛЫГ ЗАХИАЛГААР ХИЙДЭГ
Тус брэнд нь 2014 оноос хүний хөлд тохирсон гутлыг захиалгаар үйлдвэрлэж эхэлжээ. Найман настай балчраас 80 настай буурай хүртэл өөрийн хүссэн загвараар гутал хийлгэх боломжтой. Өнөөдрийг хүртэл тэд чамлахааргүй олон байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна.
Хүний хөлийн стандарт ясны хэлбэрээс хамаараад зургаан төрөл байдаг. Монгол Улсад стандарт хөлтэй хүн цөөхөн байх шиг санагдсан.
Ихэвчлэн гутал таардаггүй, хөлийн гажигтай хүмүүс захиалга өгөхөөр ханддаг аж. “Тухайн хүний хөлийн онцлогт тохируулаад гутал үйлдвэрлэдэг. Хүний хөлийн стандарт ясны хэлбэрээс хамаараад зургаан төрөл байдаг. Монгол Улсад стандарт хөлтэй хүн цөөхөн байх шиг санагдсан. Хөлөнд нь яс ургасан, урдуураа өргөн, нумгүй, хөлийн хуруу урт зэрэг хэлбэр нь янз бүр байдаг. Энэ бүгдийг харгалзан үзээд тухайн хүнд тохируулж хийнэ. Захиалагчийн хүссэн гутлыг хийж өгөх боломжтой учраас загварт баригддаггүй” хэмээн S-shoes брэндийг үүсгэн байгуулагч Б.Энхханд ярилаа.
Загвар болгон нэг ширхэг гардаг болохоор төрөл, ширхгийн тоог нарийн гаргах боломжгүй гэнэ. Одоогийн байдлаар 500-600 загвар хийжээ. Жилийн дөрвөн улирлын онцлогт тохирсон гутал хийхээс гадна гоёлын болон ажлын гээд бүх төрлөөр үйлдвэрлэх боломжтой аж. Та хийлгэхийг хүссэн гутлынхаа зургийг бариад очиход л хангалттай.
ЗАХИАЛГЫН ГУТЛЫН ҮНЭ 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
Нэг гутал хийхэд 12 дамжлага дамждаг учир 3-4 хоногийн дараа үйлдвэрээс гардаг байна. Эхний өдөр зурж, эсгэж, оёход бэлэн болгоно. Хоёр дахь өдөр нь татлага хийх бөгөөд хэвлүүрт заавал биежүүлж нэг хонуулдаг байна. Гурав дахь өдөр нь уллахаас гадна гүйцэтгэлийн дамжлага хийгдэж хэрэглэгчдэд хү рэхэд бэлэн болдог. “Хөлийн хэмжээг нь аваад миллиметрийн зөрүүгүй гаргадаг учир томдсон, багадсан гэх асуудал одоогоор гараагүй аж. Үйлчлүүлэгчдийнхээ талархлын үгээр урам авч ажилладаг” хэмээн тэрбээр сэтгэл хангалуун онцолж байлаа.
Одоогоор 60 хувь нь гар аргаар хийгдэж байгаа учир гарц удаан хэдий ч чанар сайтай. Ачаалал багатай үед зургаан хүнтэй ажилладаг бөгөөд захиалга ихэссэн үед хүн нэмж ажиллуулдаг байна. S-shoes брэнд нь тоног төхөөрөмж, хүчин чадлаасаа болж, гадуур борлуулалт хийж чадахгүй байгаа аж. Нэг загвар гаргаад олон ширхгээр үйлдвэрлэх гэхээр тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, ажилчдын цалин хөлснөөс авхуулаад тодорхой хэмжээний санхүүгийн чадамж шаардлагатай болохоор одоохондоо борлуулалт хийж чадахгүй байгаа талаараа ч нуулгүй хэлж байсан юм.
Гутал хийлгэхэд гурван төрлийн уллагаанаас сонголт хийх тул үнэ нь харьцангуй өөр байна. Тухайлбал, резинэн наамал ултай гутлыг хамгийн хямд буюу 150 мянга, харин хүүхдийн гутлыг 80 мянган төгрөгөөр хийх юм.
• Жилийн дөрвөн улирлын онцлогт тохирсон гутал хийхээс гадна гоёлын болон ажлын гээд бүх төрлөөр хийх боломжтой.
• Нэг гутал хийхэд 12 дамжлага дамждаг учир 3-4 хоногийн дараа үйлдвэрээс гардаг байна.
• Цэвэр арьсаар хийсэн тул чийг татахгүй, эдэлгээ сайтай учир хоёр жилийн баталгаа өгдөг.
TIMBERLAND ЗАГВАР ШИГ АРЬСАН ПҮҮЗ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ
S-shoes брэнд нь Монголдоо пүүз үйлдвэрлэсэн анхны гутлын үйлдвэр болж байна. Хоёр жилийн өмнө пүүз хийж байсан туршлагатай энэ хамт олон дөрвөн сарын өмнөөс үхрийн арьсыг органикаар элдэн боловсруулж урласан Timberland загвар шиг монгол пүүзийг хийж эхэлсэн байна. Ургамлын идээлэгтэй арьсаар хийсэн бөгөөд дотор ул нь хөх шир. Цэвэр арьсаар хийсэн тул чийг татахгүй, эдэлгээ сайтай учир хоёр жилийн баталгаа өгдөг аж. Тус пүүзийг ямар ч улиралд өмсөх боломжтойгоос гадна эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн болжээ. Учир нь бүтээгдэхүүн хийж байгаа материал нь их онцлогтой.
S-shoes брэндийн гутлын загвар давтагдахгүй учир уллагаанд асуудал үүсдэг байна. Учир нь манай улсад уллагаа хийх газар байдаггүй учир БНХАУ-аас авахаас аргагүй байна.
Халуун, хүйтний улиралд хүний хөлөөс тодорхой хэмжээний чийг ялгарч байдаг учир үхрийн арьс биеэс ялгарч буй хөлсийг өөртөө шингээдэг байна. Ингэснээр хөл хөлрөхгүй, нойтон оргихгүй, үнэр үнэртэхгүй, хөл өвчлөхгүй гэх мэт давуу талтай. Мөн арьс хурдан хатдаг учир өдөржин өмсөөд маргааш нь дахин өмсөхөд ямар ч асуудал үүсэхгүй.
Өвөл өмсөхөд хайрахгүй, ямар ч халуунд хөл чийг татаж, нойтон оргихгүй ба пүүзээ цаашид улам хөгжүүлэх зорилго тавьжээ. Эдний пүүзнүүд дэлхийн томоохон брэнд болох Nike, Adidas-ын бүтээгдэхүүнээс дутахааргүй чанартай болохыг S-shoes брэндийг үүсгэн байгуулагч Б.Энхханд хэлж байлаа. Германаас авчирсан пүүзийг монгол хэв маягт оруулж, чанарын хувьд улам илүү болгож үйлдвэрлэсэн байна. Тиймээс дэлхийн брэндийн шинэ загвартай өрсөлдөх пүүзийг монголдоо хийх боломжтой гэв.
БҮХ МАТЕРИАЛАА ЭХЭ ОРНООСОО АВАХЫГ ХҮСДЭГ
S-shoes брэндийн гутлын загвар давтагдахгүй учир уллагаанд асуудал үүсдэг байна. Учир нь манай улсад уллагаа хийх газар байдаггүй учир БНХАУ-аас авахаас аргагүй байна. Урдаас авах гэхээр нэг загварын ул заавал 10 мянган ширхгийг захиалах ёстой. Гэтэл нэг ширхгийг нь 20 мянган төгрөгөөр авна гэхээр хорин сая төгрөг болно. Мөн нэг килограмм ширийг 25-30 мянган төгрөгөөр авдаг гэнэ. Тиймээс ул болон ширний асуудлыг монголдоо шийдэх хэрэгтэй байгаа аж. Ингэснээр урд хөрш рүү гарч байгаа их мөнгийг дотоодынхоо үйлдвэрлэл дэмжихэд зориулах юм. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй бол хөл дээрээ босоход амар биш гэдгийг Д.Энхханд хэлж байлаа.
Тэрбээр “Анх хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүст жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олддоггүй. Тиймээс өөрсдөө зүтгэхээс өөр арга алга. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бие биеэ дэмжихийг хүсдэг” хэмээн ярив. Анх 1997 оноос эхэлж хувиараа гоёлын гутал хийж, чанартай, загварлаг, сайн гутлаар хангах ажлаа эхэлж байжээ. Үүнээс хойш 2001 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад түр хугацаагаар завсарлаж, 12 жилийн турш хятадаас гутал оруулж ирж зардаг байв. Ийнхүү гутлын наймаа хийх хугацаандаа хятадаас гутал авчрахын оронд Монголдоо чанартай гутал үйлдвэрлэж, импортын гутлын орон зайг эзлэх нь чухал гэдгийг ойлгосон байна. Ийнхүү 2014 оноос гоёлын гутлаа дахин үйлдвэрлэж эхэлжээ.
Г.Санжааханд