Сибирьт гарч буй түймэр нь Оросод 2003, 2012 онд гарсан түймрүүдээс хамрах хүрээгээр давах нь ойлгомжтой болжээ. Түймэр байгальд ингэж их хохирол учруулж буйн шалтгаан эрх баригчдын шийдвэрээс үүдэлтэй хэмээн Оросын зарим хэвлэлүүд бичиж байна.
Шатаж буй талбайн 90 гаруй хувь нь Оросын “удирдлагын бүс” юм. “Удирдлагын бүс” гэдэг нь бүс нутгийн эрх баригчдын шийдвэрээр гал түймэр унтраах, нөхөн сэргээх зардлаас давсан тохиолдолд унтраахгүй байж болох бүс нутаг аж. Энэхүү бодлого нь өмнө ЗХУ-д мөрдөгдөж байсан бөгөөд 2015 оноос хойш бүс нутгийн удирдлагууд дахин баримтлахаар болсон байна.
ОХУ-д ой мод элбэг харин эдийн засаг сул байгаа ба бодлогын дагуу Засгийн газар нь галыг унтраахгүй байх бүрэн эрхтэй. ОХУ жилд 1 сая га талбайн модыг үйлдвэрлэлд ашигладаг бол гал түймэр үүнээс 2-3 дахин их модыг устгаж байна. Гэвч энэ нь ойн нөөцөд тийм ч их нөлөөлөхгүй бөгөөд стратегийн байгууламж, эдийн засагт хохирол учрахгүй гэж эрх баригчид үзэж байгаа учраас зөнгөөр нь орхиж буй ажээ.
Түймрийн улмаас агаар, усанд үүсэх бохирдлыг тооцоход хүндрэлтэй ч хүний эрүүл мэндэд шууд хорт нөлөөтэй юм. Хэт хүчиллэг утаа нь хүнийг үхэлд хүргэх аюултай.
Түймэр гарч буй бүс нутагт асар том үүлэн бүрхэвч үүссэн бөгөөд энэ нь хүлэмжийн хий, хөө тортгоор дүүрэн. Гэтэл хүлэмжийн хий нь Арктикийн мөс хайлах явцыг хурдасгах ба улмаар дахин түймэр гарах эрсдэлийг дагуулж байгаа юм. Эрх баригчид түймрийг бага дээр нь илрүүлэн унтраасан бол ийм их хохирол учрахгүй байв. Одоо тэдэнд бороог хүлээж суух ганц шийдэл үлдээд байна.
Эх сурвалж: TheMoscowTimes