Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССТ), ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатоныг "Тэгш бус байдлыг тэгшитгэе" сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ.
Өчигдөр хакатоны “Санаагаа уралдуулах өдөрлөг” болж, анхдугаар хакатонд орох багуудын нэр тодорчээ.
Цахимаар авсан оролцох хүсэлтэд 150 гаруй хүн бүртгүүлснээс 100 орчим нь “Санаагаа уралдуулах өдөрлөг”-т оролцож, нийт 20 баг сэдвээ танилцуулсан байна. Баггүй оролцогчид ч санаа нийлсэн багтай болсон уг өдөрлөгийн дараа зохион байгуулагчдын зүгээс дэмжигч байгууллага болон менторуудтайгаа зөвлөлдөн 12 багийг оролцуулахаар болжээ.
Анх 10 баг оролцуулахаар төлөвлөсөн байсан ч хүсэлт гаргасан багийн тоо 20-д хүрсэн тул хоёр баг нэмж нийт 12 баг оролцох эрхээ авчээ.
Энэ удаагийн хакатонд оролцох эрхээ авсан 12 багийг танилцуулж байна.
1. GoHack
2. Mongol TV / Монгол ТВ
3. Mash Multi Erch Media / Маш Мулти Эрч Медиа
4. МҮОНРТ SetUp
5. DataGolia
6.Team DC Маскулинити
7.Wash
8. Орон нутгийн Steppe баг
9. Экуалайзер
10. Бялуугаа тэгш хүртье
11. Shift
12. Awesome
Нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашиглаж, дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гарган, тэгш бус байдлын асуудлыг ойлгомжтой, өнгө дүрс сайтай байдлаар илэрхийлж, олон нийтийн анхаарлыг татахыг эрмэлзэж буй хүн бүр HackInequality хакатон маргааш 08.30 цагт эхлэн нийт 36 цаг үргэлжилнэ.
Дата сэтгүүл зүйн хакатонд 4-6 хүнтэй 12 баг өрсөлдөх бөгөөд бүрт сэтгүүлч заавал байхаас гадна дизайнер, хөгжүүлэгч, аналист, оюутан зэрэг өөр өөр мэргэжил, туршлага бүхий хүмүүс орох юм.