“Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь” шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна.
Хэлэлцүүлэг "Агаарын чанар ба эрүүл мэндийн хяналт- шинжилгээ, мэдээлэл, тоо баримтыг ашиглах нь" сэдвээр үргэлжилж байна.
Нэгдсэн хэлэлцүүлэг агаарын чанар, эрүүл мэндийн үзүүлэлтэд хэрхэн хяналт шинжилгээ хийх, мэдээлэл, өгөгдлийг хэрхэн ашиглах, агаарын бохирдолд өртөлтийг хэрхэн бууруулах, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, тулгамдаж буй ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Үндэсний статистикийн хорооны дарга A.Ариунзаяа чиглүүлэгчээр ажиллаж байна.
Илтгэгчид:
- АНУ-ын Сент Луис дэх Вашингтоны их сургуулийн профессор Жей Турнер,
- Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Мулхолланд,
- Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн доктор Карен Экслей,
- Уур амьсгалын өөрчлөлт ба хөгжлийн академийн доктор Д.Дагвадорж нар оролцож байна.
Азийн орнуудын гадаад болон дотоод орчны агаарын чанарын хяналт сэдвээр АНУ-ын Сент Луис дэх Вашингтоны их сургуулийн профессор Жей Турн илтгэл тавьж байна. Тэрбээр “Гадаад орчны агаарын чанарыг юуг, хаана, яаж хянахаас их зүйл шалтгаалдаг. Амаргүй асуудал. Зорилгоо томъёололгүй эхлэх нь бий. Гэхдээ цаг хугацааны явцад зорилго өөрчлөгдөх нь бий. Мэдээллийн үнэн зөв байдал болон харьцуулалт хэмжилтийн аргачлалаас хамаардаг. Хяналтыг зохих ёсоор ажиллуулж байгаа ч агаарын бодит найрлагыг хэмжиж чадахгүй байх боломжтой. Монгол Улс болон БНХАУ-ын хойд хэсэгт тулгарч буй бэрхшээл нь тоосонцроос нитрат болон органик бодисын хагас задралыг ууршуулахгүй байх явдал юм. Чийглэг ихтэй Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд тоосонцроос усыг ууршуулахгүй нь тулгамдаж буй асуудал болж байна. Системтэйгээр, тогтмол хугацаанд хэмжих тал дээр тохиролцох нь чухал бөгөөд зарим тохиолдолд мэдээлэлд алдаа гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Агаарын чанарын хяналтын нийтлэг зорилт нь өөр байдаг. Стандарт болон удирдамждаа нийцэж байгааг тодорхойлох, агаар бохирдуулагчийн зонхилох төрөл нь ямар байгаа зэрэг ойлголттой болох хэрэгтэй. Гэр болон байшингийн доторх орчин яндан болон зуухнаас алдагдаж байгаа утаагаар бохирдож байдаг. Агаар бохирдуулагчдыг хэмжихдээ тухайн орчин нөхцөлд таарсан багаж төхөөрөмж, зорилгыг тодорхойлох нь зүйтэй" гэсэн юм.
Австрали улсын Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Мулхолланд "Эх хүүхдийн эрүүл мэндэд гарах үр дагаварыг хянах" сэдвээр илтгэлийг танилцуулж байна. "1952 оны Лондонгийн агаарын бохирдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Би 1952 онд төрсөн. Тухайн үед гамшгийн нөхцөл байдалд байсан. Миний насны хүмүүсийн хувьд амьсгалын замын архаг өвчинд маш их нэрвэгдэж байсан. Агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар авчирч байгааг би танилцуулна. 1952 оны үед эхийн болон хүүхдийн эндэгдэл маш өндөр байсан. Нярайн эндэгдэл мянган төрөлтөд 200, амьсгалын замын өвчлөл ч газар авсан байв. Эдгээр асуудлыг хяналтандаа байлгахын тулд хэрхэн мониторинг хийхийг танилцуулна. Агаарын бохирдлоос шалтгаалан үр зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Хүчилтөрөгчийн дутмагшлаас болж ургийн зүрхний ажиллагаа доголдох зэрэг нь бүгд агаарын бохирдолтой холбоотой. Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит зэрэг хүндрэл ч үүсэх эрсдэлтэй. Агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах зэрэг нөлөөлөл бий. Эх хүүхдийн эрүүл мэндийн хяналт, жирэмслэлтийн үйл явцад хүндрэл үүсвэл тухай бүрт нь арга хэмжээ авч байх нь зүйтэй" гэсэн юм.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд эх үүсвэрээ бууруулах ёстой. Гэвч энэ хугацаа зарцуулах учраас энэ зуурт эрүүл мэндийн асуудлыг ч давхар анхаарах нь зүйтэй талаар Швейцарын хөгжлийн агентлагийн үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан онцолсон.
Тэрбээр өртөлтийг ямар аргаар бууруулж болох вэ, эрүүл мэндийн асуудлыг шийдэх ямар үйлчилгээ байгаа, түүнийг хэрхэн сайжруулах талаар БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах товчоо, Орчны эрүүл мэндийн хэлтсийн орлогч захирал Ёонгцай Жигээс тодруулсан юм.
Үүний хариуд БНХАУ агаарын бохирдолтой холбоотой олон судалгааг явуулж, түүндээ үндэслэн авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд 2030 он хүртэлх хөгжлийн бодлогод агаарын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэх стандартыг шингээсэн гэдгийг Ёонгцай Жи хариуллаа.
Мөн хатуу түлшний хэрэглээг хязгаарлаж, тэр дундаа хот суурин газруудад хатуу түлшийг бүр мөсөн хориглон, хөдөө орон нутагт ч бүсчлэн хязгаарлсан байна. Харин уулархаг газарт цахилгааны хүртээмж тааруу байдлаас шалтгаалан бүрэн хориглоогүй бөгөөд сайжруулсан түлшийг санал болгож байгаа аж. Хөх тэнгэр хамгаалах бодлогыг тунхаглаж, хог хаягдлыг түлш болгон ашиглахыг хориглосон гэдгийг тайлбарлалаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, Улаанбаатар хотын иргэдийн амны хаалтны хэрэглээ хангалттай бус байгааг тодотгоод амны хаалт нь бохирдлоос хамгаалахад чухал үүрэгтэй гэдгийг хэлж байна.
Манай улсын хувьд хатгалгаа, томуугийн вакциныг нэвтрүүлсэн, сургалт сурталчилгааны ажлыг хийж байгааг онцолсон юм. Дүүрэг, хорооны эмч нар тодорхой айл өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг гэрээр үзүүлэх, хүнс, дулаан хувцас олгох зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээг ч хүргэж байгаа бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүрч ажиллаж байгаа юм байна.
Агаарын бохирдол ихтэй үед эмнэлгийн ачаалал нэмэгдэж, нэг эмчид ногдох өвчтөний тоо ч өсдөг тул үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байна. Дээрх арга хэмжээг зөв зүйтэй хэрэгжүүлснээр амьсгалын замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хандах хүүхдийн тоо төдийгүй нялхасын эндэгдэл буурах байх гэсэн итгэлтэй байгаа юм.
Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн доктор Клейр вон Моллендорф энэ хэлэлцүүлгийн дүгнэлтийг танилцуулж байна. Тэрбээр юуны түрүүнд мониторингийг хийхдээ хаана хийж байгаа болон ямар зорилгоор ашиглах гэж байгааг чухалчлах нь зүйтэйг дурдаад ямар төхөөрөмж ашиглаж байгаа нь ч чухал байдгийг онцоллоо. "Монгол Улсын хувьд агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрсэн бөгөөд 1952 оны Лондонгийн жишээтэй тун ойрхон ирснийг та бүхэн сая харлаа. Тиймээс тоо баримт, мэдээлэл дээр үндэслэн бодлогын арга хэмжээг авах нь чухал. Судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид төдийгүй олон нийт ойлгох, үйл ажиллагааны эрэмбэ дарааг тогтоож, тэр дагуу хэрэгжүүлэх хэрэгтэйг илтгэгчид онцолж байлаа. Цэвэр агаар өдөрлөгийн жишээн дээр ч мөн адил олон нийтэд ямар мэдээллийг хэрхэн үр дүнтэй хүргэх талаар мэдээлэлтэй болсон байх аа. Хэлэлцүүлгийн тухайд БНХАУ-ын туршлагыг сонсож, бодлогоо өргөн далайцтай болгож, бүхий л талбарт авсан арга хэмжээгээр багагүй амжилтад хүрсэн гэдгийг хэллээ. Мөн гадаад болон дотоод агаарын чанарыг адилхан чухалчлах зүйтэй бөгөөд агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулж үүнийг бууруулах нь эдийн засагт ч өсөлтийг авчирдаг гэдгийг бид сонслоо" гэсэн юм.