Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн замын хөдөлгөөний нээлт боллоо.
Тус замыг БНХАУ-ын 36 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжүүлжилтээр барьжээ.
Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Тэрээр “Налайхын замыг шинэчлэх үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох албаныхан гар нийлэн ажиллаж цаг хугацаанд нь барьж, хүлээлгэн өгч буйд талархлаа илэрхийлье. Үе үеийн засгийн газрууд бага зардлаар урт зам тавихыг илүүд үздэг байсан. Одоо бол бид авто замын чанарт илүүтэй анхаарч ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт нийцсэн сайн зам тавих зорилт тавин ажиллаж буйг онцлох хэрэгтэй. Ус ихтэй байсан учир замын ажлын 29 өдөр алдсан. Гэсэн хэдий ч хөдөлмөрч, бүтээн байгуулагч нарын ажлын үр дүнд хугацаандаа ашиглалтад орж байна” хэмээсэн юм.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ жил авто замын салбарт олон бүтээн байгуулалт хийлээ. Өнөөдөр нээлтээ хийж буй тус зам нь алслагдсан дүүргүүдийг, Тэрэлж горхийн аялал жуулчлалын цогцолборыг Улаанбаатар хоттой холбоно. Зүүн болон зүүн өмнөдийг холбож байгаа хөгжлийн зам. 100 гаруй км дугуйн зам баригдах учир спортын зам гэж хэлж болох маш олон өндөр ач холбогдолтой” гэсэн юм.
Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Гүйцэтгэл 80 хувьтай гэж дүгнэж болно. Ирэх хавар өнгө хучилт, явган зам, дугуйн зам байгуулах юм. Эдгээр ажлыг хийхэд зам хаах шаардлагагүй. Тус зам дээр 100 тонн хүртэлх ачааны машин явах боломжтой. Гэрээгээрээ 3 жилийн хугацааны баталгаатай байдаг ч 60 орчим жил хэвийн байдаг" гэлээ.
Түүнээс гарц, гармыг хэрхэн шийдсэнийг асуухад “Стандартын дагуу явган хүний таван гүүрэн гарц байгуулна. Дөрвөн километрт нэг гарц, нэг аюулгүйн тойрогтой байхаар төлөвлөсөн. Мал, амьтны нүхэн гарцыг шийдсэн” гэсэн юм.
Мөн тэрээр замын ажил хийж байх үед машинууд дайрч орж ирэн далан руу унасан, техникийн том машины доогуур орсон хоёр ч удаагийн осол гарсан тухай хэлсэн юм. Ийм эрсдэл гарах боломжтой тул иргэд аюулгүй байдлыг чанд сахих хэрэгтэй хэмээн анхааруулж байв. Эл зам дээр 50 км цагийн хурдтай явах боломжтой аж.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед корпорейшн”, зөвлөх үйлчилгээг “Мөнхад ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани тус тус ажиллаж байна.