Хонконгчууд гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төcлийг бүрмөсөн зогсоохыг шаардан дахин эсэргүүцлээ илэрхийлж байна.
Өнөөдөр өглөө жагсагчид хууль тогтоох зөвлөлийн гадаа цугларчээ. Хонконгийн засгийн газар маргаантай хуулийн төслийг дэмжихээс бүрмөсөн татгалзсан мэдэгдлийг товлосон хугацаанд /Пүрэв гараг/ гаргаагүй юм. Тиймээс оюутнууд голдуу хэдэн мянган жагсагч дахин эсэргүүцлийн ажиллагааг сэргээжээ.
Энэ удаагийн жагсаал харьцангуй тайван байдлаар явагдаж байна. Нэр хүндтэй идэвхтэн Жошуа Вонг иргэдийг цагдаагийн төв байрыг бүслэн жагсахыг уриалж байгаа аж. Тэрээр цагдаагийн комиссар Стэпхэн Лог гарч ирээд иргэдтэй нүүр тулахыг шаардаж байна.
Амны хаалт, хамгаалалтын шил өмссөн жагсагчид засгийн газрын тэргүүн Кэрри Ламыг албан тушаалаасаа буухыг шаардсан хэвээр байна.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар дээрх хуулийн төсөл нь Хонконгийн шүүх засаглалын бие даасан байдлыг нураах юм. Хонконг 1997 онд Хятадын нэг хэсэг болсон бөгөөд энэ цагаас хойш “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмын дор явж байна.
Эх сурвалж: BBC