The Financial Times-ын мэдээлж байгаагаар дуу хөгжмийн стрийминг үйлчилгээ эрхэлдэг Spotify энэ жилдээ багтаан автомашинд зориулсан хөгжим тоглуулагчаа худалдаалахаар болжээ.
Автомашины спикертэй Bluetooth-ээр холбогддог тус тоглуулагч Гүүгл, Амазон зэргийн ухаалаг туслагчтай тул хэрэглэгч үүнийг дуу хоолойгоороо удирдах боломжтой. Эх сурвалжууд энэхүү төхөөрөмжийн үнийг ойролцоогоор 100 ам.доллар гэжээ.
Уг тоглуулагч Spotify-ын гаргаж буй хамгийн анхны гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бүтээгдэхүүн учир олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Гэсэн хэдий ч өөр дээрээ багтаамжтай байх уу, LTE сүлжээнд холбогдон ажиллах уу зэрэг асуултын хариултууд одоогоор тодорхойгүй байна.
Машиндаа хөгжим сонсохын тулд aux холболт ашиглах эсвэл гар утасныхаа bluetooth-ын асаах зэрэг нь төвөгтэй байдаг билээ. Мөн жолооны ард гар утсаа ашиглах нь осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг. Харин уг тоглуулагч байснаар дээрх бүх асуудлууд шийдэгдэх юм. Spotify энэхүү тоглуулагчийн талаар албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байна.
Эх сурвалж: The Verge