БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар шинэ театрын барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үндэсний хэмжээний театр, үндэсний хэмжээний томоохон музейтэй болох асуудлыг ЗГ-аас яаралтай эхлүүлэх шийдвэр гаргалаа.
Зургаан настай хүүхдүүдийг сургуульд элсүүлэхэд ямар нэг байдлаар ялгаварлах, ялгамж үүсгэх, төлбөр хураамж авах зэрэг асуудал байлгаж болохгүй гэдэг үүднээс тийм шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд газар, зураг төсөл, хөрөнгө оруулалтын асуудлыг цогцоор нь судлах Ерөнхий сайдын захирамж гарсан. Ойрын хугацаанд Засгийн газарт оруулж шийдвэр гаргана" гэлээ. Мөн сэтгүүлчдийн зүгээс зургаан настнуудыг хэрхэн шалгалт авахгүйгээр элсүүлэх талаар асуухад "Оноороо зургаан нас хүрч байгаа хүүхдүүдийг энэ жил сургуульд элсүүлнэ. Хүүхдээ яаж элсүүлэх нь сургуулиудын асуудал.
Ямартай ч бүртгүүлж байгаа олон хүүхдүүдийн хэмжээнд нээлттэй ил тод, шилэн байдлаар яаж сонгож авч болох вэ тэр журмаараа элсүүлэн авах ёстой. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд элсүүлэхэд ямар нэг байдлаар ялгаварлах, ялгамж үүсгэх, төлбөр хураамж авах зэрэг асуудал байлгаж болохгүй гэдэг үүднээс тийм шийдвэр гаргасан.
Сургуулиуд "Бид тэгвэл хүүхдээ яаж элсүүлэх вэ?" гэж асуух шаардлагагүй. Бүх сургууль хүүхдээ авдаг журамтай. Тэр журмаараа хүүхдээ авах хэрэгтэй" гэлээ.