1493 оны гуравдугаар сарын 15. Кристофер Колумб анхны аялалаасаа эргэн ирэв.
Италийн хайгуулч, судлаач Кристофер Колумб Ази тив рүү очих дөт зам хайхаар Атлантын далайг нэвт туулсан анхны аялал нь 1492 онд эхэлжээ. Тэрээр тухайн оныхоо аравдугаар сард эх газар олсон нь Америк тив байсан юм. 1493 оны энэ өдөр Испанид эргэж ирсэн түүний нэр Европ даяар түгсэн байв. Сүүлд нь Америко Веспуччи түүний очсон газрыг Америк тив юм гэдгийг баталсан аж. Колумб дахин гурван ч удаа дөт зам олохоор аялалд гарсан ч амжилтад хүрээгүй юм.
1869 оны гуравдугаар сарын 15. Анхны мэргэжлийн бейсболын баг бий болов.
1866 онд байгуулагдсан Cincinnati Red Stockings 1869 онд Major League Baseball албан ёсоор мэргэжлийн лиг болоход анхны мэргэжлийн бейсболын баг болжээ. Энэ үед тухайн баг 10 тоглогчийг цалинжуулж, анхны тоглолтоо ердөө маргааш нь буюу 1869 оны гуравдугаар сарын 04-нд хийсэн байна. Тэд тухайн ондоо 65 тоглолт хийхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй юм.
1985 оны гуравдугаар сарын 15. Symbolics.com анхны .com домайн нэрийг авав.
АНУ-ын Массачусетс мужид байрлах компьютерийн компани Symbolics Inc. дэлхийн анхны .com төгсгөлтэй домайн нэрийг 1985 оны энэ өдөр авчээ. Тухайн үед түүний араас bbn.com, think.com, mcc.com, dec.com, Northrop.com гэсэн домайн нэр бүртгэгдэж байсан юм. Symbolics.com 2009 онд XF.com-д зарагдаж, өдгөө symbolics-dks.com болсон. Одоогоор .com домайн нэр “Домайн нэрийн систем”-д 9,99$ үнэтэй байна.