Булганы энэ идэрхэн арслан олон удаа тэргүүн байрын төлөө үлдсэн. Аймагт хоёр үзүүр, бүх цэрэгт үзүүр, хүрээ цамд үзүүр, өсвөрийн улсын аваргад мөнгө, нийтийн монголд үзүүр...Гэхдээ энэ цувралыг өнгөрсөн жилд зогсоож чадсан. Налайхад түрүүлж аймгийн арслан цолд хүрч, дандаа ч аман хүзүүдэх хүн биш гэдгээ нотолсон. Дараа нь аймаг цэргийн цолтны том барилдаанд үзүүрлээгүйгээр барахгүй сайчуудыг цувуулж түрүүлсэн.
Алсуурхан, зуунги, даваа нь өгссөөр чангарсан эр дээ. Гэнэт нэг өдөр овойж оцойгоод дийлдэхээ больчихсон хүн биш. Сумын заанд хүртэл алсуур чангарсан юм. Сумын заануудын барилдаан гэж нэг гоё дэвжээ бий. Барилдаан үзэхийг хүссэн хэн бүхнийг энэ барилдааныг нэг үзээсэй гэж боддог юм.
Б.Түмэндэмбэрэл гурав дахь жилдээ сумын цолтнуудын барилдаанд хаан сэнтийд төвөггүй суусан. Тэр жил зургаа барилдахад гурав түрүүлж, нэг үзүүрлэж, нэг их шөвөгт, бас нэг шөвөг. Ганц удаа хоёр дээр унасан. Угтаалын Батбаярын Золбаярт нэг хоёрын даваанд уначихсан удаатай. Бусдад нь дан өнгөнд байсан юм...
Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй ер нь аймгийн арслан болж дээшээ барилдсанаас хойш Ч.Санжаадамба гэдэг сумын заанд л унасан гэдэг юм. Дахин шороодоогүй арав гаруй жил хүч үзжээ. Харин Булганы Б.Түмэндэмбэрэл гэх сумын заанд унаснаар бөхийн дэвжээгээ үндсэндээ бараг орхиж дасгалжуулагч руу шилжсэн. Төрийн наадамд найман жил дараалж начин цолны даваанд гарч явсан хүчтэний зодог тайлах шалтгаан тийм амаргүй л боорцог байж таараа...
Түмээгийн одооны барилдааныг би яриад юу хийхэв. Тэртэй тэргүй түмэн мэднэ. Харин сумын заан байхдаа баруун тонгороо, давхар ачаа хоёр нь үнэн даацтай байсан юм. Өвөрхангайн Б.Мөнх-Өрнөх хэмээх сайн сумын зааныг давхар хамаан дээрээс баруундаа тонгорчихоод, тэр эрчээрээ Болоогийн Алтангэрэлийг бас тонгорчихож байлаа. Ингэж хоёр дахиа түрүүлсэн. Анх удаа түрүүлэхдээ Хэвэлхүүгийн Энхчулууныг баруун хутгачихсан юм. Харин гурав дахиа түрүүлэхдээ Өвөрхангайн Ж.Бямбадонид, Дарханы С.Очирбат хоёрыг баруун талдаа ачаад дуусгаж байлаа. Ачих ч гэж дээ баруун хөл тавьж байгаад гар цээжний их хүчээр мушгичихдаг юм...
Одоо мэдээж Д.Баасандорж зааны алдарт “Сайн уу” гаар хийсгэж байна даа. Бөхчүүд ч нэг үеэ бодвол мэдээд хамгаалаад байдаг болчихлоо. Ноднингийн бүх цэрэг, түүний өмнөх аймаг цэргүүдэд энэ мэхээрээ ганган даваа нэлээдийг халаасласан даа.
Бадамын Одонгарав гэгч өвөө нь онцгой цээжтэй эр байжээ. Энэ цээж удамшиж, Түмээ хүүд өвлөгджээ. Бас Орхон сумаас Сумъяабат гэж нэгэн үеийн шилдэг залуу гарч ирсэн. Бөхчүүд үеэрээ тодрохоос гадна нэг сум аймгаараа дуудуулан тодордог жамтай.
Батлан хамгаалах их сургуулийн Түмэндэмбэрэл, Кардышийн Түмэндэмбэрэл, аймгийн арслан Түмэндэмбэрэл...хэзээ нэг өдөр улсын...Түмэндэмбэрэл болно гэдэгт итгэлтэй л явдаг юм. Цагаан хэл ам л холуур өнгөрөг дээ. Сая сар шинийн хоёр барилдаанд дор уначихлаа. Илүү хичээх, хөдөлмөрлөх шаардлага байгааг харууллаа. Булганы хүүд юу дутна гэх үү. Баруун хөлийг нь хорих аавын хүү ховор шүү дээ.