Монголын стартапуудын төлөөлөл болсон 27 залуу Сингапур дахь Монголын Элчин Сайдын Яам болон СТАРТ-н хамтран зохион байгуулж буй “Mongolian Startup Showcase 2019” (MSS) арга хэмжээнд оролцож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тэд 10 сарын 14-ны өдөр Google-ийн Ази, Номхон далайн Төв оффист өөрсдийн бизнесээ танилцууллаа. Энэхүү үйл явдал нь Монголын гарааны бизнесийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал бөгөөд цаашилбал, Google-н Төв оффист анх удаа Монголын стартапууд олноороо танилцуулга хийснээрээ онцлог болсон юм.
Танилцуулах арга хэмжээнд Сингапур дахь Монголын Элчин сайдын яам болон СТАРТ-н урилгаар тухайн бүсийн 30 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж стартапуудтай уулзаж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
Зүүн өмнөд Азийн зах зээлд орох, хөрөнгө оруулагчидтай уулзах, хамтын ажиллагаа бий болгох, бусад төрлийн туршлага хуримтлуулах зорилготой MSS 2019-д Erxes, AnduudLab, FullBox, iHotel, MendMN, Gamma, Nomadd гэсэн стартапууд хамрагдсан юм. Харин Монголын корпорациудын төлөөлөл болж Мобиком корпораци, Тэсо корпораци, Отогэн холдинг нар оролцож байна.
Аливаа бизнес Олон улсад гарж, зах зээлээ тэлэхийн эхлэл нь тухайн бүс нутагтаа танилын хүрээ үүсгэх, бизнесийн тоглоомын дүрмийг ойлгох, соёлыг мэдрэх байдаг. Тийм ч учраас MSS 2019-ийн хүрээнд Монгол стартапууд нэгдэж бизнесийн аялал хийснээр өөрийн бизнесийг дараагийн түвшинд хүргэх, том зургаараа Монголын стартапын хөгжилд томоохон ахиц авчирч байна.
Арга хэмжээ нь гурван улсад гурван өдрийн турш үргэлжилнэ. Эхлээд Сингапурын гарааны бизнесийн зах зээлд амжилттай явж байгаа хөрөнгө оруулагч болон гарааны бизнесүүдтэй биечлэн уулзана. Ингэснээр манай гарааны бизнесүүд санхүү, хүний нөөц, удирдлага зэрэг дээрээ олон улсын түвшний мэдлэг мэдээлэл, туршлагыг авах боломжтой. Дараа нь оролцогч гарааны бизнесүүд маань өөрсдийн танилцуулгаа тэндхийн хөрөнгө оруулагч, ижил төстэй бизнес эрхлэгч зэрэг хүмүүсийн өмнө тавьж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцах юм.
MSS 2019-г зохион байгуулснаар бид олон улсын түвшний мэдлэг, туршлагыг хуримтлуулж чадаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр Зүүн өмнөд Азийн стартап, бизнесийн салбарын томоохон тоглогчдын анхаарлыг эх оронруугаа хандуулж чадлаа.
Арга хэмжээтэй холбоотой мэдээллийг START фэйсбүүк хуудаснаас цаг тухайд нь аваарай.