Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг 50 ортой, төрөх эмнэлэгтэй боллоо.
Тус аймагт 2011 онд төрөх эмнэлэг барихаар шийдэж ажил эхэлсэн ч чанар, стандарт хангахгүй барилгын ажил хийж, ажил сунжран, 7-8 жилийн нүүр үзжээ. 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудалтай танилцаж, дахин шинэ барилга эхлүүлэх, 2019, 2020 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгах шийдвэр гаргасан байна.
"Баярс констракшн" компани Чингис хаан банкны зээлийн санхүүжилтээр жил гаруйн хугацаанд дээрх барилгыг барьжээ. Барилгын ажил ерөнхийдөө дуусч, улсын комист хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна.
Дорноговь аймгийн 25 мянга гаруй эмэгтэй, ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөх тасгийнханд энэ барилга ямар чухал бүтээн байгуулалт болжээ.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.Баярмаа: Энэ эмнэлэг ашиглалтад орсноор төрөхийн өмнөх эхчүүдийн амрах, эмчлүүлэх, төрөх тасгууд, хагалгааны болон хагалгааны дараах сэрээх тасаг, эмгэг нярайн тасгууд тус тусдаа болно. Эмнэлэгийн иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлж чадахаар болох юм. Барилгын гүйцэтгэгч "Баярс констракшн" компани Улаанбаатарт цэргийн төв эмнэлгийн 3 том корпусыг байгуулсан. Орчин үеийн эмнэлэгийн өнгө төрхийг хангасан, чанартай материал хэрэгслээр тоноглосон, сайн барилга ашиглалтад оруулсан. Энэ төрөх эмнэлэгт яг цэргийн эмнэлэгийнхтэй ижил сайн чанарын цул модон хаалга, давхар цонх, цахилгаан лифт гэх мэт чанартай материал төхөөрөмжөөр байгуулжээ.
"Баярс констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баянсайхан: Бүтээн байгуулагч баялаг бүтээгчид зургаадугаар сараас хойш цалингаа авч чадаагүй ч төрийн захиалгыг амжилттай гүйцэтгэсэн. Одоо бүтээн байгуулалтыг хийсэн хамт олны хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдэх нь л үлдээд байна гэв.