Өмнөговь аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл ээлжит хурлаа өчигдөр хийж дараах асуудлыг хэлэлцлээ.
Аймаг орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудал бол дахин төлөвлөлт. Өмнөговь аймгийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгын 54,3 хувь нь насжилт өндөртэй, барилгын нийт бат бэх болон газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар буурсан нь газар хөдлөлийн гамшгийн эрсдэл өндөр байна.
Барилга байгууламжийг паспортжуулж, хүчитгэх, засвар хийх, дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулснаар эрсдэл буурах боломжтой юм.
Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай ба үүнд иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Өмнөговь аймаг нь газар хөдлөлтийн идэвхитэй бүс. Сүүлийн зургаан жилд 12 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байдаг. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх олон ажил хийж хэрэгжүүлжээ.
Тухайлбал "Говийн чоно" гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон улсын дадлага сургуулийг орон нутагт зохион байгуулсны зэрэгцээ Цогтцэций, Даланзадгад сумдыг дохиотой болгосон байна.