Энэ онд нийгмийн даатгалын нөхөн төлбөрт, давхардсан тоогоор 38 мянга 651 иргэнд 2.6 тэрбум төгрөг буцаан олгоно гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар 890.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 119.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Эдгээр таван төрлийн даатгалын шимтгэлийн орлогын 70 хувийг Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдсэнээс хойш улсын төсвөөс Эрүүл мэндийн даатгалд төвлөрүүлдэг төсөв сүүлийн нэг жилд 44 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн хоёроос дээш тооны ажил давхар эрхэлж, улаан болон ногоон Нийгмийн даатгалын дэвтрээр зэрэг даатгал төлдөг 20 мянган иргэн байна. Энэ оны эхний хагас жилд 17.3 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгожээ. Тэгвэл манай улсад даатгалын нөхөн төлбөр олгохоос илүү урьдчилсан даатгалын систем дутагдаж байгааг олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ж.Жаргалмаа