Грект зээлдүүлэгч орнуудын төлөөлөгчид даваа гарагийн үдэш долоон цаг хэлэлцээ хийсэн боловч зээлийг хөнгөвчлөх асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй. Ингэснээр долдугаар сард Грек зээлээ төлж эхлэх хугацаанаас өмнө хэлэлцээг дуусгах зорилтоо биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. Зээлийн дараагийн хэсэг болох 86 тэрбум еврогийн багц болон тусламжийн хөтөлбөрийн эцсийн хугацаа 2018 онд дуусахаас өмнө зээлийг хэрхэн хөнгөвчлөх талаар Герман, Грек, Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийн хооронд маргаан гарсны улмаас хэлэлцээ тасалджээ. Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Брюссельд ОУВС-гийн албаныхантай уулзах үедээ тус сан Грекийн зээлийг дэмжинэ гэж найдаж байсан юм. Тухайлбал, Германы тал дараагийн багцыг ирүүлэхэд ОУВС-гийн оролцоо маш чухал гэж үзэв.
Гэтэл сангийн төлөөлөгчид евро бүсийн сайд нарын боловсруулсан Грекийн зээлийг хөнгөвчлөх төлөвлөгөөг хангалтгүй гэж үзээд нэмэлт мэдээлэл шаардсаны улмаас хэлэлцээ саатсан байна. Дипломатуудын хэлснээр сайд нар зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах болон бусад боломжийг авч үзэж байгаа авч зөвшилцөлд хүрэхэд илүү хугацаа хэрэгтэй байгаа гэнэ. Уулзалтыг даргалсан Голландын Сангийн сайд Жероен Дижселблом евро бүсийн сайд нарын дараагийн ээлжит уулзалтын үеэр буюу зургадугаар сарын 15-нд хэлэлцээг эцэслэхээр тохиролцсоныг мэдээлэв. Тэрбээр ОУВС-г хөтөлбөрт оролцуулахын чухлыг дурдаад “Жаахан илүү хугацаа зарцуулбал амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Даваа гарагийн хэлэлцээний өмнө сайд нар тусламжийн дараагийн багцыг олгож, Афиныг тогтвортой сэргэлтийн зам дээр гаргах талаар өөдрөг сэтгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч евро бүс ба ОУВС-гийн байр суурийн зөрөө гарсны дараа уг байдал замхрав. Грек улс Европын төв банк, ОУВС болон бусад зээлдэгчдэд долдугаар сард долоон тэрбум евро төлөх ёстой агаад үүнийг Афин төлөх чадваргүй тул хөнгөлөлт үзүүлж, санхүүг нь зөв голдиролд оруулах ёстой гэж Валютын сан тооцсон байна. Харин Берлин өрийг чөлөөлөхийг хүсэхгүй байгаа капиталын талыг дэмжсэн аж.
Дипломатуудын ярьснаар ОУВС тусламжийг батлахын тулд түвэгтэй зөвшилцөл байгуулахыг санал болгож байгаа нь хэлэлцээг саатуулсан байна. Грекийн Сангийн сайд Эвклид Цакалотос сангийн бодлогыг эрс эсэргүүцэж, тодорхой шийдэлд хүрэх ёстой гэв. Тэрбээр урт хэлэлцээний дараа “Зээлийн арга хэмжээг илүү тодорхой болгох үүднээс бид харилцан ойлголцолд хүрэх ёстой. Бүх талд нийцсэн зөвшилцөл олоход хүний ухаан хүрэхээргүй юм байна” хэмээн гомдолложээ. Түүнчлэн саналыг хэрэгжүүлэхэд илүү техникийн ажил хэрэгтэйг сайд нар хүлээн зөвшөөрчээ. Грекийн нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 170 хувиас хэдийнэ давж, энэ онд 179 хувьд хүрэх төлөвтэй байгаа.
Евро бүсэд хамгийн өндөр өрийн хэмжээ нь тус улсын өсөлтийг сааруулж байгааг шинжээчид тэмдэглэдэг. Францын Эдийн засгийн сайд Бруно Ле Мэр зургадугаар сардаа багтааж тохиролцоонд хүрэх нь нийт евро бүсэд эерэг нөлөөтэйг онцлов. Тэрбээр Грекийн тусламжийн хөтөлбөрт ОУВС оролцохгүй бол хэрхэх талаар сэтгүүлчдийн асуултад “Одоохондоо ийм зүйл болоогүй байна” хэмээн хариулжээ.
Хэлэлцээг даргалсан ноён Дижселблом зөвшилцөлд хүрч чадаагүй ч тайван царайлж, өрийг хөнгөвчлөх асуудалд ихээхэн ахиц гарлаа гээд ОУВС ба евро бүс Грекийн хөтөлбөрийн зарим зүйлийг тохиролцлоо гэжээ. Үүнд Афин төсвийн илүүдлийг 2022 он гэхэд ДНБ-ий 3.5 хувьд хүргэх дээр санал нэгдсэн аж. Гэвч евро бүсийн тусламжийн сангийн захирал Клаус Реглин цаг хүлээхгүйг анхааруулаад “Үүн дээр ажиллах жаахан хугацаа байгаа боловч маш бага байна” гэжээ.
Жим Брандсен