Хотжилт эхэлснээс хойш харшлын өвчин ихсэж байгаа гэж Арьс судлалын үндэсний төвийн эмч нар хэлж байна. Хавар болохоор шарилжны, ажлын байранд тоосны, зун нь нарны, өвөл нь хүйтний гээд харшлахгүй юм алга болж. Зун болонгуут хөвөн шиг цагаан зүйл хамар руу орж, харшилтай танилцан буй иргэд олон. Түүнчлэн энэ сард шарилж, лууль үрэлж, ургамлын харшилтай хүмүүсийн харшил сэдрээд амжжээ.
Хүн байгалийн бүтээгдэхүүн. Байгалиасаа холдож хөндийрөх тусам харшил гэгч чимээгүй аюул хүрээгээ тэлсээр байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68 хувь нь мод, ургамлын, 32 хувь нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцийн мөөгөнцөр зэрэг тасалгааны тоосонцорт мэдрэг байдаг аж.
Өвчтөнүүдийн дунд 11 төрлийн зүйлээс ч харшилсан тохиолдол гарчээ
Сүүлийн үед хүүхдүүдийн дунд арьс, амьсгалын замын олон төрлийн харшил хүрээгээ тэлэх болов. Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд харшлын улмаас эмчид хандаж буй хүүхдүүдийн 90 гаруй хувь нь хамар, нүдний зовиур хавсарсан, гурван хувь нь гуурсан хоолойн багтраатай болж хүндэрчээ. Мөн 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж эрдэмтэд үзжээ. Өвчлөгсдийн олонх нь бронхит, багтраа, чонын хөрвөс болон тоосонцрын, эмийн, хүнсний, шавжны харшилтай байсан байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар бөмбөрцгийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшилдаг аж.
Мөн сүүлийн 30 жилд харшлын тархалт 10 жил тутамд хоёр дахин нэмэгджээ. Судлаачдын тооцоогоор дэлхийн долоон тэрбум хүн амын 40 хувь нь харшлаар өвчлөөд байгаа аж. Өндөр хөгжилтэй орнууд буюу Америк, Хятад, Япон зэрэг хүн ам ихтэй улсад иргэдийнх нь 20-30 хувь харшлын ринит, 8-10 хувь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь харшлын гаралтай арьсны өвчлөлд нэрвэгджээ.
ТООСОНЦОРЫН ХАРШИЛ ХАМГИЙН ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ
Харшлын үед арьсан дээр юм гарах, загатнах, нүд улайх, нус нулимс гарах, амьсгал үе үе боогдох буюу амьсгал давчдах шинж тэмдэг илэрдэг аж. Тоосонцорын харшил нь дээр нэрлэсэн өвчнүүдийн дотроос хамгийн элбэг тохиолддог.
Сүүлийн үед гол төлөв ургамлын тоосонцор болон лаазалсан, тусгай аргаар савласан зэрэг хадгалах хугацааг нь уртасгасан, химийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүнээс харшил үүсэх болжээ. Түүнчлэн амьдарч буй орчин бохир байснаас, эсвэл арьсанд хэт цочрол өгдөг тос, металл зүүлт, ээмэг, бугуйвч болон зарим хүнсний бүтээгдэхүүнээс арьсны харшил үүсэх нь ч бий. Гэтэл хүмүүс ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хүндэрсний дараа эмчид ханддаг. Бидний үл ойшоох харшил хүндэрвэл амь насанд ч заналхийлдэг байна.
Арьсны өвчин судлалын үндэсний төвд хандаж буй хүмүүсийн дунд 11 төрлийн зүйлээс ч харшилсан тохиолдол гарсан. Энэ нь уг тахал ямар аюултай хэмжээнд хүрсний илрэл.
ХАРШИЛ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ 3000 ГАРУЙ БОДИСЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
Шууд бус илэрдэг харшлын үед цусны цагаан бөөмс арьсанд ихээр цуглардаг. Харшил өдөөгч бодис хэрэглэснээс 2-3 хоногийн дараа арьс загатнах, цэврүү шиг болж улайх зэргээр илэрнэ. Одоогийн байдлаар ийм төрлийн харшил үүсгэж магадгүй 3000 гаруй бодисыг олон улсад илрүүлжээ. Харшлын урвалын хамгийн хурц хэлбэр бол анафилатик шок юм. Ихэнхдээ хүн өөрт таарахгүй эм хэрэглэх, зөгий зэрэг элдэв амьтанд хатгуулж хазуулсны дараа энэ шок үүсдэг. Анафилатикийн шоконд орсон үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерын судасны даралт огцом буурдаг байна. Мөн судасны лугшилт сул болж, царай цонхийн хүйтэн хөлс асгарна.
Ингэж шоконд орсон үед яаралтай тусламж авахгүй бол амиа алдах аюултай байдаг аж. Хот суурин газрын ногоон байгууламж нь хүмүүсийн аж амьдралын хамгийн үнэт хэсэг болдог жишээ олон бий. Герман улсад ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайн хэмжээг оршин суугчдын тоотой уялдуулан барилга барьдаг. Эрүүл мэндийн байгууллага, хотын захиргаа хамтран шарилжны эсрэг тэмцдэг бөгөөд ард иргэддээ хэн нэгэн хүнд шарилж харагдвал мэдэгдэх хаяг, холбогдох утасны дугаарыг зарладаг байна. Мэдээллийн мөрөөр ногоон байгууламжийг хариуцах мэргэжилтэн ирж шарилж, ургамлын тоосонцор үрийг агаарт тараалгүйгээр ухан авч устгадаг ажээ.
- Хүүхдүүдийн 90 гаруй хувь нь нүдний зовиуртай, гурван хувь нь гуурсан хоолойн багтраатай.
- Дэлхийн долоон тэрбум хүн амын 40 хувь нь харшлаар өвчлөөд байгаа аж.
- 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай.
Гэтэл манай улсад шарилж, лууль зулгаахаас өөр авч буй арга хэмжээ алга. Өдрөөс өдөрт ногоон байгууламжаа устгаж, барилга сүндэрлүүлж, нарийн тоосонцор үүсгэсээр. Үүний уршгаар иргэд эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа харшлын өвчинд хүлэгдэн амьдарсаар байна.
ХАРШИЛ ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДДОГ
Харшлын талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиникийн тасгийн их эмч, анагаах ухааны магистр Б.Нандинцэцэгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Сүүлийн үед харшлийн гаралтай өвчин нэмэгдэх болсон. Энэ нь юутай холбоотой вэ?
-Харшил нь хүний дархлааны тогтолцоотой холбоотой бөгөөд ихэнхдээ удамшдаг. Эцэг, эхийн нэг нь харшилтай байвал хүүхэд нь харшилд нэрвэгдэх магадлал өндөр юм. Тэгэхээр, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл төлөвлөлт хамгийн чухал. Харшилтай хүүхэд төрүүлэхгүйн тулд гэр бүл болох гэж буй хүнийхээ эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй юм. Сүүлийн үед харшилтай хүний тоо нэмэгдэх болсон нь үйлдвэржилт, агаарын бохирдол, хотжилт, химийн найрлагатай хоол хүнс хэрэглэж буйтай холбоотой. Шинээр төрсөн хүүхдүүдийн дийлэнх нь харшилтай байна.
-Юунаас харшилж байгаагаа мэдэхгүй мөртөө дур мэдэн харшлын эм уух тохиолдол хэр зэрэг элбэг вэ?
-Харшил гүйцэт эдгэрдэггүй. Харин эмчилж болдог өвчин. Тиймээс юунаас харшилтайгаа юуны өмнө тогтоох нь чухал. Дараа нь мэргэжлийн эмч нараар эмчилгээгээ заалгаж мэдэх ёстой. Ингэж чадвал харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин гэхээр бүрэн төгс эдгэрэхгүй гэсэн үг үү?
-Хүүхэд төрөхдөө, төрсний дараа ямар нэг харшилтай болсон бол насан туршдаа харшилд өртөмтгий болно.
-Харшлаас урьдчилан сэргийлэ¬хийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Юунд харшилдагаа мэдэх нь хамгийн чухал. Урьдчилан сэргийлэх гурван түв¬шин бий. Агаарын бохирдлыг бууруулах, хотжилтыг саа¬руу¬лах, орч¬ны бохирдлыг багасгах зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ авч болно. Мөн байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Хөдөө орон нутгийнхан харшлаар өвчлөх нь хотын оршин суугчдаас 2-3 дахин бага байдаг. Харшилдаг зүйлээсээ зайлсхийх, мөн харшлаар нэгэнт өвчил¬сөн бол түүнийгээ сэдрүүлэхгүй, хүндрүүлэхгүй байх хэрэгтэй.
-Хүүхдүүд харшлаар өвчлөх нь ихэсч байна. Шалтгаан нь юу юм бол оо?
-Хүмүүсийн 80 хувь нь 20 хүртэлх наснаасаа харшил¬тай болсон байдаг бол үлдсэн нь насанд хүрсэн хойноо харшлаар өвчилдөг. Тиймээс харшил нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хамгийн түгээмэл тохиолддог. Харшил архагшдаг учраас дахиж, намжих байдлаар ээлжлэн явагддаг. Тиймээс өвчнөө сэдрээхгүй байх хэрэгтэй.
Г.Оюунтөгс