Олон улсад ханш нь өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт ОХУ-д улаанбуудайн үнэ сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр Хар тэнгис орчмын боомтуудаас хураадаг үр тарианы ханш тонн тутамд 198 ам.долларт хүрэв.
Энэ нь 2015 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж “Ikar” буюу Хөдөө аж ахуйн зах зээлийн судалгааны институт судалгаандаа дурджээ. Харин “Sovecon”-ийн судалгаагаар баасан гарагт улаанбуудайн ханш 199 ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн байна. Өндөр чанарын үр тарианы эрэлт нэмэгдсэн нь ийнхүү ОХУ-д улаанбуудайн ханш өсөх шалтгаан болсон гэж тус улсын албаныхан мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр олон улсад улаанбуудайн ханш өссөн боловч АН У, Австрали, Канад зэрэг улсад хуурайшилтын улмаас ургац хураалтад эрсдэл учраад байгаа юм. Харин Хөдөө аж ахуйн зах зээлийн судалгааны институт ОХУ улаанбуудайн энэ оны ургацын хэмжээгээ нэмэгдүүлж, 71-75 сая тонн орчимд хэлбэлзэнэ гэж үзжээ.
Б.Ариунболд