Дээд шүүхээс өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд шуурхай мэдээлэл хийж, О.Баасанхүүг уучлалт гуйхыг шаардлаа.
МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг О.Баасанхүү гаргасан бөгөөд намын II их чуулганаар шинэ даргаа сонгосон тул ийнхүү хүсэлт гаргасан байна.
Гэвч дээд шүүхээс намын бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүйг нь тогтоосон байна.
Тэгвэл МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү нарын хүмүүс нийлж, ихэнх нь нам бус хүмүүсийг Төрийн ордонд цуглуулж, улс төрийн нам, манай намын дүрэм, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргалаа. Биднийг төлөөлөх эрхгүй хүмүүс хуйвалдаж, намыг маань булаах гэж байсныг таслан зогсоолоо. Улс төрийн намыг бутаргах оролдлого цаашид гарахгүй байх бололцоо нөхцөл бүрдлээ гэж бодож байна. Хэн нэгэн этгээд намын, тэр ч байтугай төрийн тогтвортой байдлыг хууль бусаар авах гэсэн оролдлого цаашид гарахгүй байх гэж бодож байна” гэлээ.
Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Бид О.Баасанхүү болон хууль бус намын хурлыг зохион байгуулсан хүмүүсийг МАХН-аас уучлалт гуйх ёстой. Их хурлыг хууль бусаар зохион байгуулсан намынхаа гишүүдэд хариуцлага тооцно” гэв.
Хурлыг зохион байгуулсан гишүүдэд сануулахаас эхлээд хөөх хүртэл арга хэмжээ авах бөгөөд алдаагаа ухамсарлан уучлалт гуйвал гишүүн хэвээр үлдэх боломжтой гэдгийг мэдэгдлээ.