Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 23-нд хуралдаж, нийслэл дэх 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгасан юм.
Энэ дагуу энэ сарын 24-нд Нийслэлийн сонгуулийн хороо дүүргүүдийн сонгуулийн хороодод бэх болон бэхэн тэмдэглэгээ хийх журмыг хүргүүлжээ.
Орон нутагт бэхэн тэмдэглэгээг хүргүүлэх хугацаа үлдээгүй.
2008 оноос хойшхи сонгуулиудад бэхэн тэмдэглэгээг огт ашиглаагүй. Гэвч АН-ын сонгуулийн штабаас СЕХ-нд албан шаардлага хүргүүлж, бэхэн тэмдэглэгээ тавихыг шаардсан юм. Ингээд БНСУ дахь Монголын ЭСЯ-нд хандан, бэхэн тэмдэглэгээг авчруулжээ.
Нийслэлийн зарим дүүрэгт бүртгэлгүй иргэдийг гэрийн хаяг дээр нь нэмсэн байна гэх гомдол хэд хэдэн удаа гарсан. Хэдийгээр Нийслэлийн сонгуулийн хороо ийм зүйл гарах ёсгүй гэж үзэж байгаа ч айлуудаар тарааж буй урилга тухай хаягт оршин суудаг иргэдийнхээс 2-3 хүнээр илүү гарсан, огт танихгүй хүний нэртэй урилга хүлээн авсан тохиолдлууд олон гарсан. Иймд АН нэг иргэн дахин санал өгөхөөс урьдчилан сэргийлэх, тухайн иргэн саналаа өгснийг баталгаажуулах зорилгоор бэхээр тэмдэг тавихыг шаарджээ.
Яагаад зөвхөн нийслэлийн сонгогчдод энэ тэмдэглэгээг тавих болсон талаар СЕХ-ноос тодруулахад “Орон нутагт бэхэн тэмдэглэгээг хүргүүлэх хугацаа үлдээгүй байсан” гэв.
Нийслэлийн сонгогч бүрийн хумсанд түрхэх бэхэн тэмдэглэгээ долоо хоногийн турш арилахгүй юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир