УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана. Хурлын эхэнд
- Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр,
- Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг хэлэлцэх юм.
Засгийн газар өнгөрсөн сарын 29-нд эдгээр гэрээний төслийг УИХ- ирүүлжээ. Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдан дээрх гэрээнүүдийг дэмжсэн юм.
Манай улс ХБНГУ-аас 5 сая еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай авна. Эхний арван жилд зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх тул 2056 онд зээлийг төлж дуусгана. Энэ зээлийг Дарханы ДЦС-ын хүчин чадлыг 200 сая кв цагаар өргөтгөхөд зарцуулах аж. Станцыг өргөтгөх ажил 2012 онд эхэлсэн ч өнөөг хүртэл сунжирч байна. Эхний ТЭЗҮ-д төслийг хэрэгжүүлэхэд 16-17 сая евро шаардлагатай гэж тооцоолжээ. Гэвч энэ дүн хангалтгүй талаар Эрчим хүчний яамны газрын дарга нар онцлов.
Станцын өргөтгөлийг ОХУ-ын компани гүйцэтгэн, Германы компани зөвлөхөөр ажиллана. Зөвлөх үйлчилгээний зардал нь 1 сая 350 мянган евро аж. Төсөл 12 жилийн хугацаанд өртгөө нөхөх юм байна.
Хэтдээ Дархан үйлдвэрлэлийн бүс нутаг болох тул ДЦС-ыг өргөтгөснөөр манай улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цаашид байгуулагдах олон үйлдвэрийн хэрэгцээг хангах зэрэг ач холбогдолтой гэж Эрчим хүчний яам үзэж байна.