Дэррил Миддлтон гэх нэрийг Евролиг сонирхдог хүмүүс гадарлах байх. Тэрбээр сагсан бөмбөгийн эх орон Америкт төрж өссөн, насаараа энэ спортын тамирчин байсан ч NBA-д тоглох аз дутжээ. 1988 оны драфтын гуравдугаар бүсийн 68-аар “Атланта хоукс” багт очсон ч талбайд гарах боломж огт гараагүй аж. Тиймээс дараа жил нь буурал тивийг зорьж, Туркийн лигт хүч үзэх болжээ. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд таван улсын 15 багт зүтгэсэн эр.
Түүнийг Евролигт хамгийн өндөр амжилт гаргасан тоглогчдын тоонд зүй ёсоор оруулдаг. Миддлтон Испанийн лигийн үнэ цэнэтэй тоглогчоор гурван удаа (1992, 1993, 2000 он) тодорч, Испанийн аваргаар хоёр удаа (1995, 1996) шалгарч байв. Түүнчлэн Грекийн алдарт “Панатинаикос”-ын хамт лигийн аваргаар дөрөв (2001, 2003-2005), цомын тэмцээнд хоёр удаа (2003, 2005) түрүүлжээ. Мөн 2001-2002 оны улиралд Евролигийн аварга болсон удаатай. Өдгөө 52 нас хүрсэн Миддлтон өнгөрсөн онд Испанийн дөрөвдүгээр дивизионд хүч сорьдог “CB Бенидорм”той гэрээ байгуулсан юм. Сагсчид зодог тайлсныхаа дараа дампуурах нь бий.
Ялангуяа NBA-д нэгэн цагт гялалзаж, өндөр цалин авч, сая, саяыг үрдэг тоглогчид ийм хувь тавилантай учирсан нь цөөнгүй. Харин Миддлтоны хувьд энэ асуудлыг хялбар шийдсэн юм. Европт ирснээр тэр хоол хийх дуртай болжээ. Эцэстээ энэ нь түүний хообий болж, зав л гарвал гал зуухын өрөөнд өнждөг болсон байна. Хэдэн жилийн өмнө Испанийн Аликанте хотод дээд зэрэглэлийн рестораны хувьцаа эзэмшигч болсон төдийгүй, нэртэй мастер тогооч болжээ. Энэ талаараа нэг сэтгүүлд “Би хэзээ ч тогооч болно гэж бодож байгаагүй. Гэхдээ хүнд хообий байх хэрэгтэй шүү дээ” хэмээн өгүүлжээ.
Мөн “Одоо өдөрт 10 цаг хоол хийдэг. Үйчлүүлэгчид маань биднийг зорьж ирээд, сэтгэл дүүрэн харихыг харах сайхан байдаг” хэмээн ярьжээ. Түүнийг NBA-ийн шилдэг төвийн тоглогч Марк Газолийн багш гэж онцолдог. Испанийн “Гирона”д данстай явахад нь Газоль тус багт шинэ тоглогчоор иржээ. Тухайн үеийн талаар Дэррил “Тэр анх жин нь хэтэрсэн хүүхэд байлаа” хэмээн хошигносон байдаг. Багийн дасгалжуулагч нь ахмад эрд Газолийг хөгжүүлэх үүрэг өгснөөр хамтдаа олон цагийг өнгөрүүлэх болжээ. “Би залуу тоглогчдыг хөгжүүлэх дуртай. Марк бол тэдгээр залуусийн нэг байсан юм. Одоо тэр NBA-ийн шилдэг төвийн тоглогчийн нэг болсон. Үүнд би их баяртай явдаг” гэж америк эр ярьжээ.