Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд яндангүй байшинд амьдарна гээд төсөөл дөө. Огт гал түлэхгүй, утаа гаргахгүй, тэгсэн хэрнээ орчин үеийн шийдэлтэй дулаан сууц гэвэл үнэмших үү?
Тэгвэл Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслөөс агаарын бохирдол ихтэй Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт яндангүй сууц барьжээ.
Том шилэн цонхнуудаас бүтсэн, хоёр давхар бүхий мансардтай, орчин үеийн шийдэл дизайнтай уг байшин 35 сая төгрөгөөр бүтсэн байна.
Төслийнхөн гадны жишгийг судалж үзээд нарны эрчмийг ашиглан яндангүй байшин хийх боломжтойг тогтоосон аж. Өөрөөр хэлбэл том том цонхны тусламжтайгаар өдрийн нарны тусгалаас гэрийн дулаанаа авахаар зохицуулжээ.
Төслийнхний ярьж буйгаар гурван давхар шил бүхий цонхонд туссан нарны илч уг байшинг өдрийн турш хангалттай дулаан байлгах гэнэ. Тодруулбал, өдрийн цагт дулаан хэмжигч дунджаар 20 хэмийг заадаг байна.

Харин нар буух үеэс байшинд суурилуулсан цахилгааны зарцуулалт багатай хүрмэн чулуун халаагчийг залгах шаардлагатай аж. Гэр хорооллын шөнийн тарифийг хөнгөлсөн учраас цахилгаан халаагчийг залгаснаар гэр хорооллын өрхүүдэд төлбөрийн дарамт учрахгүй гэдгийг төслийнхөн амласан юм.
Байшин 64 метр кв бөгөөд иргэд өөрсдийн боломжиндоо тааруулж түүнээс ч бага талбайтай сууц бариулах боломжтой.
Мөн дээврийн буюу борооны ус тосох технологиор хийсэн учраас тухайн айл өрх байгалийн усаараа мод, хүнсний ногоогоо усалж болох аж.
Түүгээр ч барахгүй боловсон бие засах газрыг шийдэж өгчээ. Гурван метрийн гүнтэй бетонон хийц бүхий бохирын худагтай учраас дүүрсэн даруйд нь бохироо соруулах учраас хөрс бохирдоно гэх аюулгүй.
Яндангүй сууц туршилтынхаа шатанд яваа бөгөөд амьдралд нийцтэй, зөв шийдэл болж чадвал утааг бууруулахад ихээхэн түлхэц болох төдийгүй гэр хорооллынхныг хямд эко сууцаар хангах боломж бүрдэнэ гэж төслийнхөн ярьж байлаа.
Иргэд хүссэнээрээ эко орчин бүрдүүлж болох бөгөөд нэмэлтээр нарны зай хураагуур ч суурилуулж болох юм.
Сонирхуулахад, утаагүй сууцыг барихад улсаас нэг ч төгрөгийн төсөв гараагүй бөгөөд сэтгэл зүрхээрээ нэгдсэн 20 гаруй компанийн хандиваар бүтжээ.
Утаагүй сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслөөс аваарай.
"Хөгжлийн хөтөч" төсөлтэй https://www.facebook.com/HugjliinHutuch/ буюу 70002555 утсаар холбогдох боломжтой.