Шүүгдэгч Шон "Дидди" Комбсыг бусдыг дарамтлах, бэлгийн мөлжлөг гэх мэт хэрэгт буруутгаад байгаа ба эхний шүүх хурлын товыг тогтоожээ.
Түүнийг шүүх хурал 2025 оны тавдугаар сарын 5-нд болно.
Товыг танилцуулах үеэр шүүхийн танхимд түүнийг гэм буруугүй гэж үзсэн гэр бүлийн гишүүд нь ирсэн байсан ба түүнийг шүүхийн танхимд оруулж ирэхэд гэр бүлийнхэн рүүгээ харж инээмсэглэн, хоёр дахь эгнээнд сууж буй тэдний зүг гараараа даллажээ. Түүний шагайг дөнгөлсөн байсан бөгөөд шоронгоос нэгдсэн байдлаар өмсүүлдэг урдуураа товчтой бор цамц, өмдтэй байв.
Прокурор Эмили Жонсоны мэдээлснээр түүний хэрэг гурван долоо хоног үргэлжилж магадгүй гэж таамаглаж байгаа ч нэмэлт яллах дүгнэлт нь шүүх хурлын үргэлжлэх хугацаанд нөлөөлж магадгүй хэмээжээ.
Комбсын өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг хоёр ч удаа өгсөн ч татгалзаад байгаа юм.
Эх сурвалж: CNN