gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Итали болон Руанда улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Б.Сондор
Нийгэм
2024-10-22
7
Twitter logo

Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас зохион байгуулж буй “ICAN 2024”  Агаарын хэлэлцээрийн арга хэмжээ 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо үргэлжилж байна.

Энэхүү “ICAN-2024” арга хэмжээнд нийт 83 улс, хоёр олон улсын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд уг  арга хэмжээнд Монгол Улсаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

“ICAN-2024” арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Итали Улс болон Бүгд Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Агаарын харилцааны энэхүү хэлэлцээрүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Итали болон Бүгд Найрамдах Руанда улстай агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл болж байна. Мөн олон улсын нисэхийн салбарт Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх,  тус улсуудтай худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Бүгд Найрамдах Итали улсын санамж бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон 2 цэг тодорхойлохоор тохирлоо. Бүгд Найрамдах Руанда улсын хувьд цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тохирно.

Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Зам тээврийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан