Асуудлын гол нь кофендоо ч биш, яриа хөөрөө хийх, ая тухтай орчиндоо ажээ…
Социологичид кафе шиг "гуравдагч газар" (хүмүүс гэр, ажлаасаа гадуур нийгэмших, санал бодлоо солилцох боломжийг олгодог газар) нь хөршүүдийн амьдралыг сайжруулдаг гэж үздэг байна. Харин ийм газрууд нь эдийн засгийн үйл ажиллагаанд ямар нөлөөтэй талаарх сайтар судлагдаагүй байжээ.
Jinkyong Choi, Jorge Guzman & Mario L.Small (2024) нар энэ хамаарлыг Starbucks кафены жишээн дээр (“Third Places and Neighborhood Entrepreneurship: Evidence from Starbucks Cafés”) судалжээ. Ингэхдээ тэд 1990-2022 оны хоорондох АНУ-ын бизнес бүртгэлийн өгөгдөл (Startup Cartography Project) ашиглан өмнө нь кафегүй хороололд Старбакс кафе нээгдэх нь тухайн ойр орчмын бизнес эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Тэд Starbucks нь нетворк бий болгох, дохио өгөх гэсэн хоёр механизмаар дамжин бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж таамаглал дэвшүүлжээ. 1980-аад онд АНУ-ын ердийн кофе шопууд хоол хүнс, ундаа зардаг байснаас ялгаатай нь Европын кафенаас санаа авсан Starbucks-ийн бизнес загвар нь хувь хүмүүсийн цугларч уулзах нийгмийн орчинг бүрдүүлжээ. Starbucks байгуулагдах нь тухайн бүс өсөн дэвжих дохиог өгөх боломжтой- шинэ Starbucks-ийн ойролцоох хороололд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх хандлагатай байдаг тул үүнийг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд "Starbucks нөлөө" гэж нэрлэдэг байна.
Тэд өмнө нь кафе байгаагүй хороололд Starbucks орж ирэхэд шинэ гарааны бизнесүүдийн тоо нэмэгддэг гэсэн үр дүнд хүрчээ. Starbucks нээсэн хорооллуудад дараагийн 7 жилийн хугацаанд жилд 3.5 нэмэлт гарааны бизнес эрхлэгч нэмэгджээ. Энэ нь Starbucks нээхээр төлөвлөж байсан боловч нээгдээгүй хорооллуудтай харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Харин одоо кофе шоп байгаа хороололд Starbucks шинээр орох нь бизнес эрхлэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгааг харуулжээ. Энэ нь "гуравдагч газар” цөөнтэй бүс нутагт Starbucks-ийн эерэг нөлөө хүчтэй болохыг илтгэж байна. Мөн Starbucks-ийн байршлаас холдох тусам эерэг нөлөө нь мөн хурдан буурч байжээ.
Энэхүү шинжилгээг бусад боломжит “гуравдагч газрууд”-ын хувьд өргөжүүлэхэд баар, цэнгээний газар тухайн орчны бизнес эрхлэлтэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй, харин ресторан эерэг нөлөө үзүүлдэг үр дүн гарчээ. Энэ үр дүн нь нетворкийн механизм (хоол хувааж идэх зуураа бизнес, ажил төрлөө ярьдаг нь нийтлэг практик)-тай нийцтэй гэж үзжээ.
Эх сурвалж: NBER