Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийн талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.
Энэ үеэр Наран Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Удвал "Улсад татвар төлөгчид цөөрсөөр л байна. Жишээ нь манай компанид ил тод худалдаа хийж, иргэдээс татвараа авч, улсад тайлангаа тавьдаг. Гэтэл ийм ил тод татвар авдаг байгууллагаас бараа худалдан авах иргэд цөөрч байна. Хэн 10 хувь илүү төлж авахыг хүсэх вэ.
Илүү татвар авдаггүй, НӨАТ төлдөггүй захаас очиж бараагаа авч байна. Гэтэл татвар төлдөг нь яах вэ, үүнд хуулийн цоорхой үүссэн байна.
Энэ НӨАТ-ын сугалааны цаана шударга бус зүйл байгааг үгүйсгэхгүй
Бусад азийн орнуудтай харьцуулахад манайх илүү байна. Жишээ нь Сингапурт (VAT) 7 хувь, Тайландад 6 хувь байхад манайд 10 хувь байна. Үүнийг бизнес эрхлэгчдээ хумих бодлого л гэж харж байна. Тэр битгий хэл онлайн бизнес эрхлэгч, зах дээр худалдаа наймаа эрхлэгчид ч НӨАТ-аа төлөх шаардлагатай. Тухайн 5 хувийг бизнес эрхлэгч биш худалдан авагч иргэд төлж байгаа юм. Тэр мөнгө цуглараад улсын төсөвт орох юм. Мөн 2 хувь буцаан олголт, сугалаа гэсэн зүйлээ болих хэрэгтэй. Энэ сугалааны цаана шударга бус зүйл байгааг үгүйсгэхгүй" гэсэн юм.