“JPMorgan Chase” жилд 50 тэрбум ам.долларын ашигтай ажилласан АНУ-ын түүхэн дэх анхны банк болон бүртгэгджээ.
АНУ-ын томоохон зургаан банк 2024 онд ногдол ашиг болон хувьцаа эргүүлэн худалдан авах замаар хувьцаа эзэмшигчдэд 100 тэрбум гаруй ам.доллар хуваарилсан байна. “Bloomberg”-ийн дата мэдээллээс харахад энэ нь 2021 оноос хойших дээд түвшин болж байгаа төдийгүй цар тахлын өмнөх үетэй харьцуулахад орлогоосоо хөрөнгө оруулагчдад хуваарилсан хамгийн өндөр хувьд тооцогдож байна.
Түүнчлэн банкны удирдлагууд 2025 онд ашиг хуваарилалтын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн онд эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтад хөрөнгө оруулалт хийж байсан “Citigroup” нь банкнууд дундаа хамгийн бага хэмжээний хувьцаагаа эргүүлэн худалдан авч байв. Харин энэ долоо хоногт тус банк хувьцаа эзэмшигчдэдээ бэлэн мөнгө хуваарилах зорилгоор 20 тэрбум ам.долларын хувьцаа худалдан авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Мөн “JPMorgan Chase & Co.”-ийн Санхүү хариуцсан захирал Жереми Барнум тус банкны капиталын хэмжээ хангалттайгаас ч дээгүүр түвшинд байгааг тодотгож, хөрөнгийн хэмжээгээ нэмэх шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Тайлангаа танилцуулсны дараа банкнууд бонд гаргалтаа эрчимжүүлж байна. Тухайлбал: “JPMorgan Chase & Co.” болон “Wells Fargo” банк 6-8 тэрбум ам.долларын бонд гаргахаа мэдэгджээ. Мөн “Morgan Stanley” найман тэрбум ам.доллар, “Citigroup” болон “Goldman Sachs” 3-1.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй бонд гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.
Дональд Трампын өсөлтийн чиг баримжаатай амлалтууд “Wall Street”-ийг баясгаж, томоохон банкнууд бүгд Жо Байдены засаглалын сүүлийн жилийг амжилтаар арвин үджээ.
АНУ-ын хамгийн том дөрвөн банкны лхагва гарагт тайлагнасан нийт ашгийн хэмжээ бүх цаг үеийн хоёрдугаарт бичигдэх өндөр түвшинд хүрчээ.
Бодлогын хүү буурсан нь тэдгээр банкнуудын арилжаа, зээлийн орлогод эергээр нөлөөлсөн бол хөрөнгө оруулалтын хураамжийн орлого нь 2023 оноос бүр 32 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч удирдлагууд нь үүнийг дөнгөж эхлэл гэж үзэж буй.
Тухайлбал: “JPMorgan Chase & Co.” жилд 50 тэрбум ам.долларын ашигтай ажилласан АНУ-ын түүхэн дэх анхны банк болон бүртгэгджээ. Харин “Citigroup” хадгаламж, иргэдийн банк, үйлчилгээний орлого нь өнгөрсөн онд түүхэн дээд түвшиндээ хүрснийг тайлагнасан байна.
Б.Энхжин