АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Кубын эсрэг бардам зан гаргаж үнэнийг үл тоомсорлож буйн улмаас Кубын Хувьсгалт Засгийн газар “Империалист довтолгооны өмнө Куба улс ялна” хэмээх мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдлийн хэсгээс танилцуулж байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л ямар ч шалтгаангүйгээр Куба руу дайрч байна. Хэдхэн хоногийн өмнө өмнөх ерөнхийлөгч нь цуцлаад байсан Кубын эсрэг авч буй эдийн засгийн дайны хатуу чанга арга хэмжээг сэргээх шийдвэр гаргасан нь Кубын нийт ард түмний бүрэн эрхт байдал, энх тайван, сайн сайхан байдлын эсрэг хийж буй АНУ-ын империалист түрэмгийллийн илрэл юм.
Эдгээрийн дотор манай улсыг терроризмыг санхүүжүүлэгч улс орнууд хэмээх дур зоргоороо гаргасан жагсаалтдаа дахин оруулсан нь үнэнийг үл тоомсорлож буйг нь харуулж байна.
Энэ бол гайхах зүйл биш. Кубын Гадаад харилцааны яам 1 дүгээр сарын 14-ний мэдэгдэлдээ “АНУ-ын засгийн газар нь Кубын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахдаа хууль ёсны дутмаг байдлаар, ёс зүйгүйгээр ханддаг мөн өмнө нь ч болж байсны адилаар тус улсын засгийн газар өнөөдөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ буцаах боломжтой гэдэг нь ойлгомжтой” гэж анхааруулж байсан.
Мөн АНУ-ын улс төрчид үндэслэл, тайлбар олох гэж зогсдоггүйг хэлж байсан. Тэд улсыг ингэж л удирддаг.
Трамп засгийн эрхэнд гарч ирснээ эзэн хааны титэм зүүсэн мэтээр илэрхийлж байна. Түүний амбиц нь эхлээд Канадыг эзлэх, Гринландыг булаан авах, Мексикийн булангийн нэрийг өөрчлөх тэгээд панамчуудыг суваггүй болгоно гэж байна. Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад цус болон галаар оногдуулсан Монрогийн номлол болон Илэрхий хувь заяа нь АНУ-ын засгийн газрын шинэ багийн гарын авлага юм.
Кубын эсрэг түрэмгийллийг амьдралын хэв маягаа болгосон бүлэглэл, улс төрчид шинэ ерөнхийлөгчтэй холбоотой байсаар ирсэн бөгөөд тэд Кубын эсрэг бизнесээс олон арван жилийн турш ашиг олж өнөөдөр шинэ ерөнхийлөгчийн хөөрсөн байдлыг хуваалцаж байна. Тэд бүгд Кубын эдийн засгийн хүнд нөхцөл байдал болон Кубаас АНУ руу чиглэсэн цагаачдын урсгал ихэссэний хамгийн гол хариуцлагыг үүрэх хүмүүс.
Тэд биднийг социалист замналаас, эдийн засгаа сэргээх хүчин чармайлтаас, эв нэгдэл, бүтээлч байдал, авьяас чадвар, хөдөлмөрч сэтгэлгээг хөгжүүлэхээс болон эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаас, гадаадын хөндлөнгийн оролцоогүй ирээдүйг бүтээх давуу эрхээс холдуулахгүй.
Хэн ч хууртагдах ёсгүй. Кубын ард түмэн өнгөрсөн 12-р сарын 20-нд болсон жагсаалын үеэр шийдэмгий, хүчтэй байгаагаа илэрхийлсэн. Энд КУБА ЯЛНА гэсэн итгэл үнэмшил давамгайлж байна хэмээн Кубын Засгийн газрын мэдэгдэл төгсжээ.