Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Нийслэлийн 23 дугаар сургуульд зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах үеэрээ айлчлал болон хоёр орны хамтын ажиллагааны талаарх сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа.
- Сайн байна уу. Та энэхүү айлчлалын хүрээнд эдийн засаг, геополитик болон бусад салбарын ямар зорилгыг дэвшүүлж байна вэ?
-Нэгдүгээрт бид хоёул ардчилсан хоёр улс гэдгийг онцлон тэмдэглэх нь хамгийн чухал. Бид хоёулаа бусад улсын хүндэтгэлийг хүлээсэн, тусгаар тогтносон орнууд гэдэгт итгэдэг. Дараагийн зүйл бол бид цаашид хэрхэн хамтарч болох талаар хэлэлцэх юм. Англи хэлийг хоёр дахь хэлээ болгосон Монгол Улстай бид боловсролын тал дээр хамтран ажиллах боломжтой. Мөн бид эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, худалдаа, бизнесийн боломжуудыг хэрхэн дээд зэргээр ашиглах талаар хэлэлцэх юм. Эдгээр асуудлаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ярилцсан.
- Газрын ховор элемент бүхий ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах саналыг Монгол Улсад бусад орнуудаас тавьдаг. Их Британи улсын хувьд эдийн засаг, технологийн хувьд ямар давуу талыг Монголд санал болгож чадах вэ?
-Хамгийн том давуу тал бол Монгол Улс чухал хөрш орнууд болон Их Британийн алийг ч сонгох боломж юм. Гуравдагч хөрш хэмээгддэг Британи тэргүүтэй улсуудаас сонголтоо хийх боломж бий гэж хэлмээр байна. Мөн бид уул уурхай, технологи, бизнесийн хувьд ч сайн түнш, сайн сонголт байх болно хэмээн бодож байна. Бид танай улсад хөрөнгө оруулалт хийх гайхалтай бизнесүүдтэй бөгөөд ил тод байдлын өндөр стандарт, авлигатай тэмцэх өндөр стандарт болон тухайн улс хөрөнгө оруулалтын үр ашгийг бүрэн хүртэх баталгааг хангахуйц өндөр стандарт баримталдаг. Тиймээс би Их Британи бол сайн түнш гэж хэлмээр байна. Мэдээж сонголт та бүхний гарт ч бид энэхүү сонголтын нэг байх боломжтой гэдгээ илэрхийлмээр байна.
-Манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх боломжтой гэж харж байна вэ?
- Миний бодлоор англи хэлийг хоёр дахь хэлээр сонгосон нь үнэхээр сайхан санагдаж байна. Тиймээс үүнд бидний хийх хамгийн чухал зүйл бол үүнд туслах явдал юм. Жишээ нь бид англи хэл хэрхэн заах талаар суралцах хүсэлтэй монгол багш нарыг цахим сургалтаар болон бусад аргаар дэмжих болно. Ингэхийн тулд үүнд шаардлагатай төсвийг нэмэх талаар би элчин сайдтайгаа ярилцаж байна.
Мөн сурагчид, залуу үеийнхэндээ англи хэл эзэмшүүлэх хүсэл тэмүүлэлд нь дэмжлэг үзүүлэх талаар танай Боловсролын сайдтай маш сайхан уулзалт хийлээ. Учир нь англи хэл бол бизнес, худалдаа, цаашлаад дипломат харилцааны хэл юм. Англи хэл сурснаар залуучууд ямар ч ажил мэргэжил эзэмшсэн бай амжилтад хүрч, ирээдүйд хэрэг болох гайхалтай чадваруудыг эзэмшдэг.
- Төв Азиас Пакистан хүртэл усан цахилгаан станц байгуулах талаар та өөрийн нийтлэлд дурдсан байсан. Хоёр улсын хамтын ажиллагааны нэг хувилбар усан цахилгаан станц байх боломжтой юу?
-Бидэнд хамтран ажиллах маш их боломж байгаа гэж бодож байна, учир нь бид хоёр зүйлийг хамтад нь хийх хэрэгтэй. Нэгдүгээрт бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ёстой. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах хэрэгтэй. Зарим шалтгааны улмаас Монголд нүүрсхүчлийн хийн ялгарал өндөр байна. Хэрэв та бүхэн үүнийг багасгахыг хүсэж байвал бид танд туслахад бэлэн. Үүнийг хийх арга зам нь ногоон эрчим хүч рүү шилжиж, сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчийг илүүтэй хэрэглэх явдал юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамтран ажиллах шаардлага байгаа ч үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бизнес, байгаль орчны хөрөнгө оруулалт, технологи бий.
Их Британид энэ чиглэлээр сайн туршлагатай, чадварлаг компаниуд бий бөгөөд бусад боломжит түншүүдээс ялгаатай нь тэд ямар тохиолдолд цааргалалгүй ирдэг. Бид энд ирж, та бүхэнд энэхүү ногоон шилжилтийг бий болгоход өөрсдийн технологи, туршлагаа ашиглан хөрөнгө оруулалт хийхийг хүсэхийн сацуу та бүхэн ч үүний үр шимийг хүртэж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, бохирдол буурснаар амьдралын чанар сайжирч буйг ч хармаар байна. Ийм байдлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон хөрөнгө оруулалт нь Монголын ард түмэнд хоёуланд нь ашигтай шийдэл юм.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.