Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг малчдын хоршооны хүчээр хангах цаг үеэ олсон чухал зорилт дэвшүүллээ.
Энэхүү зорилтыг богино хугацаанд эрсдэл багатай, үр дүнтэй хэрэгжүүлж, малчдын итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хүлээлт үүсээд байна.
Гол эрсдэл гэвэл хоршоо хөгжүүлэх нарийн төвөгтэй зорилтыг богино хугацаанд шийдэх гэж судалгаа, тооцоо дутмаг хандах явдал юм. Ийм хандлага гарах эрсдэл өртгийн сүлжээний оролцогчид, арилжааны банк, зээлийн батлан даалтын сан гээд аль ч түвшинд байх магадлалтай юм.
Дээрх эрсдэлээс сэргийлж, зорилтот салбарын зээл шингээх чадвар, малчид, ченжүүд, боловсруулах үйлдвэр, эцсийн хэрэглэгч гээд МАА-н өртгийн сүлжээнд оролцогчдын сэтгэлгээ, ур чадварын түвшнийг тооцсон загварын санал дэвшүүлж байна. Үүнд:
- Малчид хөрөнгөө нийлүүлэн хоршоогоороо хийж болох үйл ажиллагааг аль ч суманд нийтлэг хэрэгжих боломжтой бөгөөд хамгийн бага зардлаар хамгийн их үр дүнд эрсдэл багатай хүрэх үйл ажиллагаанд төвлөрүүлэх
- Дээрх хүрээнд эхний ээлжид мал, ноолуурын бэлтгэл, мал нядалгааны цех хоёрыг сонгон хэрэгжүүлэх
- Загварыг турших, түгээн дэлгэрүүлэхэд эдийн засгийн хөшүүргүүдийг түлхүү ашиглах, эрх зүйн нэн таатай орчныг бүрдүүлэх
- Хоршоог дэмжих, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгальд ээлтэй бизнест хөрөнгө оруулах, түүний тогтвортой ажиллах орчныг бүрдүүлэх нь бодлого боловсруулагчид, малчид, хоршоо, боловсруулах үйлдвэр, хэрэглэгчид, банк, санхүүгийн байгууллагын харилцан уялдаатай цогц үйл ажиллагааны үр дүн тул явцуу эрх ашигт үл автах эрх мэдэлтэй, чадварлаг, мэргэжлийн багийн нэгдсэн удирдлагаар хангах
Малчдын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг мал, ноолуурын борлуулалт албан бус эдийн засгийн хүрээнд гол төлөв ченжээр дамжин борлуулагдаж байгаа хэмжээг аймаг бүрийн дундаж сумаар Зураг 1-д харуулав. Дундаж нэг суманд үйлдвэрлэгдэж, сумын хилээс гарч борлогдож буй бүтээгдэхүүний хэмжээ 4 тэрбум орчим байгаагаас мал/мах 2.6 тэрбум, ноолуур 1.4 тэрбум төгрөг болж байна.
Эх сурвалж: ҮСХ-ны үнэ, сумын махны хэрэглээний мэдээллийг ашиглан БСТ-өөс хийсэн тооцоо
Ноолуур бэлтгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь:
Хоршооны зохион байгуулалт бүхийн ноолуур бэлтгэл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Малчид ноолуурыг сэрмэж самнан өнгө, нас, хүйсээр нь ангилан синтетик утасгүй даавуун уут /20 кг-н/-д савлаж, хаягжуулах
- Савласан ноолуурыг сумын нэг цэгт төвлөрүүлэн хоршоо, сумын мал эмнэлгийн тасгийн оролцоотойгоор үзлэг хийж, чанарын зэрэг, гарал үүслийг баталгаажуулан хадгалж, тээвэрлэх уут /50 кг-н/-д савлаж шошголох
- Ангилж, савлан чанар, гарал үүслийг баталгаажуулсан ноолуурын мэдээллийг худалдан авагчдад түгээх. Мэдээллийг түгээх, дуудлага худалдаа явуулахад ХАА-н биржийн тогтолцоог ашиглаж болно.
- Хоршоо, боловсруулах үйлдвэртэй урьдчилан гэрээ хийсэн бол дээр дурдсан 2-н хүрээнд ноолуурын чанарын үзлэг, ангилгаа хийхэд боловсруулах үйлдвэрийн төлөөлөл шууд оролцоно.
- Ноолуур бэлтгэлийг хоршоогоор дамжуулан нэг цэгээр зохион байгуулснаар дараах үр дүн гарна. Үүнд:
5.1 Ноолуурын чанар, гарал үүслийг зайнаас фейсбүүкээр баталгаажуулдаг одоогийн тогтолцоог халж, худалдан авагчийн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц чанарын үзлэг, хянан баталгаа хийх боломжтой болно
5.2 Дундаж сумын 30 орчим тонн ноолуурыг бөөгнүүлэн борлуулснаар малчид хувь хувиар жижиглэн худалдан авагчийн аманд унаж, тулгасан үнээр нь борлуулдаг тогтолцоог хална
5.3 Ноолуурыг ангилан чанарын ялгавартай үнээр борлуулснаар бүдүүн ширхэгтэй ч гарц ихтэй ямааны тоог өгсөх биш, харин нарийн, чанартай ноолуур үйлдвэрлэхэд хөрөнгө оруулж, тооноос чанарт шилжих Алсын хараа-2050-н зорилтыг хангах эдийн засгийн гол хөшүүрэг малчдад үйлчилж эхэлнэ. Төвлөрсөн тогтолцооны үед ноолуурыг 3 ангилан 1-р ангийн ноолуурын кг дутам 72 төгрөг, 2-р ангийнхыг 36 төгрөг, 3-р ангийнхыг 18 төгрөгөөр худалдан авдаг байсан нь малчдын зүгээс ямааны тоог өсгөх биш харин чанарыг сайжруулах гол хөшүүрэг болж, Монгол ноолуурын чанар дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байв. Энэ нь одоогийн ханшаар 1-р зэргийн ноолуур 144 мянган төгрөг, 2-р зэргийн 72 мянган төгрөг, 3-р зэргийнх 36 мянган төгрөг гэсэн үг юм. Ченж давамгайлсан өнөөгийн тогтолцоонд ноолуурыг ангилан, ялгаварт үнээр борлуулах боломжгүй болсон нь ноолуурын үндэсний салбарын өрсөлдөх чадвар, нийтийн эрх ашигт үл нийцэж байгаа юм.
5.4 Малчид байгальд ээлтэй аргаар орлогоо нэмэгдүүлж, ногоон санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх боломжтой болно.
5.5 Ноолуурыг ангилан стандартын шаардлагын дагуу савлаж, тээвэрлэснээр тээврийн болон боловсруулалтын зардал буурч, эдийн засгийн өгөөж дээшилнэ.
5.6 Тогтвортой ноолуурын шаардлага хангасан түүхий эдээр үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр боловсруулах үйлдвэрүүд орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрээр технологио шинэчлэн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой болно.
Ноолуур бэлтгэлийн загварыг хэрэгжүүлэхэд дараах эрх зүй, санхүүгийн хөшүүргүүдийг ашиглана. Үүнд:
- Жил бүр Хөгжлийн банк, ХХААХҮЯ-ны шугамаар боловсруулах үйлдвэрүүдэд олгодог эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг энэхүү загварт оролцогч хоршоодоос ноолуурыг чанарын ялгаварт үнээр худалдан авах саналаа илэрхийлсэн боловсруулах үйлдвэрүүдэд давуу эрхтэйгээр олгох
- 2024 онд бэлтгэл ханган загварыг 2025 оны ноолуурын улиралд туршиж, нэвтрүүлж, эхлэх. Бэлтгэл ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх. Үүнд:
2.1 Загварын ач холбогдлыг малчид, хоршоод, боловсруулах үйлдвэрүүдэд сурталчлан ойлгуулах
2.2 Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хуулийн 14.1.4 дэх заалтаар хувь хүн, малчнаас түүхий эд авч байгаа боловсруулах үйлдвэр НӨАТ-н хасалтаар хөнгөлөлт эдэлдэг нь хоршоогоор дамжуулан борлуулахын давуу талыг үгүйсгэж байгаа тул энэхүү заалтыг 2025 оны ноолуурын улирал эхлэхээс өмнө хүчингүй болгох. Ингэснээр орон нутагт хоршоо хөгжиж, бэхжихэд хамгийн гол бэрхшээл болсон бизнесийн сэтгэлгээтэй, чадварлаг дарга, менежерүүдийн дутагдлыг одоогийн ченжүүдээр богино хугацаанд нөхөх боломжтой болох юм. Учир нь дээрх хуулийн өөрчлөлтөөр боловсруулах үйлдвэрүүд хувь хүмүүс, түүний дотор ченжүүдээс түүхий эд авахгүй болж, ченжүүд хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх, аль эсвэл боловсруулах үйлдвэрийн орон нутгийн төлөөлөгчөөр ажиллаж, загварыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэлнэ.
2.3 НӨАТ-н хуулийн 13.1.29-д малчин, мал бүхий этгээдийн борлуулсан түүхий эдийг татвараас чөлөөлсөн. Харин гишүүдийнхээ түүхий эдийг борлуулж байгаа хоршоонд энэ хөнгөлөлтийг олгоогүйгээс 50 сая төгрөгийн борлуулалт хиймэгц хоршоод НӨАТ төлөгч болж, сар бүр НӨАТ-н тайлан гаргах дарамтад орж, гишүүн малчдын түүхий эдийг борлуулахад нь гол саад болдог байна. Иймд 2025 оны ноолуурын улирал эхлэхээс өмнө гишүүдийнхээ түүхий эдийг борлуулж байгаа хоршоог НӨАТ-с чөлөөлсөн заалтыг хуульд нэмж тусгах. Ингэснээр хоршоо хөгжиж, бэхжихэд саад бологч эрх зүйн гол орчин нэн таатай болж өөрчлөгдөх юм.
2.4 Зөвхөн ангилсан ноолуурыг ялгаварт үнээр борлуулдаг (одоогийнх шиг ангилаагүй ноолуурыг үнийн ялгаагүй борлуулахыг хориглох) ХАА-н биржийн сонгодог тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлж, хоршоодын бэлтгэсэн ноолуурыг гадаадын худалдан авагчдад биржээр дамжуулан борлуулах нөхцөлийг хангах
2.5 Хоршоодын захиалгаар хоршооны менежер, нягтлан бодогч нарыг сургаж, бэлтгэх ажлыг зохион байгуулах
Энэхүү загвар нь хоршооны зүгээс материаллаг хөрөнгө оруулалт шаардахгүй шахам, энэ утгаараа зээлийн эрсдэлгүйгээр богино хугацаанд өндөр үр дүнд хүрэх боломжтой юм. Зарим сумдад одоо байхгүй ноолуурын агуулах, жин, уут зэрэг материаллаг хөрөнгө оруулалт шаардагдах мэдэх ч хэмжээ багын дээр боловсруулах үйлдвэр, хоршоо дэмжих сан зэрэг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих боломжтой тул зээл авах хэрэгцээ бага, өртөг хямд давуу талтай юм.
Мал бэлтгэл, нядалгааны цехийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь
Мал бэлтгэлийн үйл ажиллагааг ноолуурын нэг адил нэг цэгт төвлөрүүлэн чанарын үзлэг, ангилалтыг нүдээр үзэж баталгаажуулан боловсруулах үйлдвэрт гэрээний үндсэн дээр чанарын ялгаварт үнээр борлуулах ажлыг малчдын хоршоо сумын холбогдох албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулна. Үүнд нэг цэгт малын үзлэг хийх хашаа , (малыг машинд ачих тавцангийн хамт), мал жигнэх жин зэрэг бага хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.
Гол төлөв олон улсын байгууллагын төслийн хөрөнгийн эх үүсвэр болон аймаг, сумын төсөв, хувь хүмүүс, компанийн оролцоо бүхий санхүүжилттэй мах, сүү боловсруулах үйлдвэрүүд орон нутагт цөөнгүй байгуулагдсан байна.
Тэдгээрт тулгардаг түгээмэл бэрхшээл нь түүхий эдээ малчдаас хангаж чаддаггүйгээс зогссон тохиолдол нэлээд байна. Үүний шалтгаан нь тухайн үйлдвэрийн давамгайлах хөрөнгө оруулагч нь нутгийн малчид биш байдаг, иймд хөрөнгө оруулагчийн ашгийн төлөөх сонирхлын улмаас түүхий эдийг аль болох хямд авах сонирхол нь малчдын бүтээгдэхүүнээ үнэ хүргэх гэсэн сонирхолтой зөрчилддөгтэй холбоотой юм.
Малчид малаа төвлөрсөн хот, суурины ойролцоох нядалгааны цэгүүдэд хөлсөөр нядлуулах тогтолцоо түгээмэл байна. Үүнд богийг 5 мянга, бодыг 30-40 мянган төгрөгөөр нядлуулдаг байна. Дундаж сум төвлөрсөн зах зээлд нийлүүлж байгаа малаа энэ жишгээр борлуулна гэж тооцвол малчид үүнд 200-300 сая төгрөг жил бүр зарцуулж байна. Хэрвээ мал нядалгааны цех сумандаа байдаг, үүнд нь малчид малаа нядлуулдаг бол энэ орлого хоршоо, малчдад ирэх юм. Цехийн хөрөнгө оруулалт 1 тэрбум орчим төгрөг гэж үзвэл зөвхөн энэ орлого нь өртгийг 5 жилд нөхөхөд хүрэлцэх юм.
Мал нядалгааны дайвар бүтээгдэхүүний ашиглалт ердөө 25% орчим байна. 2019 оны байдлаар 17.96 сая мал нядалсан ба ашиглагдаагүй дайвар бүтээгдэхүүнээс алдсан боломж 57.2 тэрбум төгрөг болж байна. Үүнтэй адилаар малыг үйлдвэрийн аргаар нядалж чадахгүй байгаагийн улмаас арьс ширний 13.1-31.1 хувь нь алдагдаж, энэхүү алдагдал арьс, ширний зах зээлийн дундаж үнээр малын төрлөөр тооцвол 64.6 тэрбум орчим төгрөг болж байна.
Түүнчлэн хүн амын хэрэгцээнд гар аргаар нядалсан “идэш”-ний мах томоохон байр суурь эзэлдэг нь дараах сөрөг үр дагавартай байна. Үүнд:
- Гэдэс дотор, толгой шийр, арьс шир зэрэг мал нядалгааны дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чаддаггүй
- Стандартын шаардлага хангахгүйгээс экспортлох боломжгүй
- Малчдын хувьд орлогын гол эх үүсвэр болсон мал, махан бүтээгдэхүүнээ үнэ хүргэж чаддаггүй
Мал нядалгааны цехийг нийт дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
- Ойт хээр, хээр, өндөр уул, говь, их нуурын хотгор буюу цөлөрхөг хээрийн гэсэн 5 бүс бүрийн зах зээлд борлуулах малын сүргийн бүтцийг харгалзсан мал нядалгааны цехийн техник эдийн засгийн үндэслэлийг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний хамт яаралтай боловсруулах /мэргэжлийн байгууллага, хариуцлага хүлээх арилжааны банк, зээлийн батлан даалтын сангийн төлөөллийг оролцуулсан багаар хэлэлцүүлж, батлуулах/
- Боловсруулсан загварыг бүс бүрээс 1-2 сум сонгон турших. Туршилтын ажлыг аль болох донор байгууллагуудын буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэх
- Туршилтын үр дүнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, оновчтой сургамж, зөвлөмжийг үндэслэн загварыг сайжруулах, дутагдаж буй дэмжлэг, эрх зүйн орчныг илрүүлэх
- Сайжруулж, боломжит эрсдэлүүдийг бүрэн хаасан загварыг нийт сумд, малчдад сурталчлан тэдний сайн дурын хүсэлт, үнсдэн дээр нэвтрүүлж, дэлгэрүүлэх. Энэ ажлын хүрээнд мал нядалгааны цехэд хөрөнгө татах зорилготой хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгүүдийг бүсчлэн зохион байгуулах
Хоршооны давуу өмчлөл бүхий мал нядалгааны цехийг турших хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Сонгосон сумдад мал нядалгааны цехийн ач холбогдол, хэрэгжүүлэх арга зам, малчдын хүртэх үр өгөөжийн талаар сургалт хийх замаар малаа гадагш зарах биш, хоршооны цехдээ нядлуулах сонирхлыг төрүүлэх
- Мал нядалгааны цехийг хоршооны буюу гишүүн малчдын 51-с дээш хувийн өмчлөлтэйгөөр байгуулах. Дундаж сумын жишгээр тооцвол 7-12 сард ажиллаж, өдөрт 12 бод, 350 бог нядлах буюу жилдээ 700-1000 тонн гулууз үйлдвэрлэх хүчин чадалтай, 30-40 тонны багтаамжтай хөлдөөгчтэй агуулахтай байна. Хөрөнгө оруулалтыг ач холбогдлыг ойлгож, хөрөнгө оруулахаа сайн дураар илэрхийлэн хоршооны гишүүн малчид, хамтран ажиллаж, ашиг хүртэх сонирхолтой бусад үйлдвэр /арьс шир, мах, дайврыг авч гүн боловсруулах үйлдвэр гэх мэт/, төсөл, хөтөлбөр, хоршоо дэмжих сан зэрэг орон нутгийн эх үүсвэр байж болно.
- Мах боловсруулах үйлдвэр ажиллуулах мэргэжлийн удирдлага, ажилтнуудыг бэлтгэж, ажиллуулах асуудлыг шийдвэрлэх. Орон нутагт ийм чадавх байхгүй тул эхний 2-с доошгүй жил чадварлаг багийг төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр буцалтгүй тусламжийн хүрээнд, аль эсвэл хөрөнгө оруулсан хувийн салбарын санхүүжилтээр ажиллуулан хоршоо болон боловсруулах үйлдвэрийг цогцоор нь инкубаторын зарчмаар дэмжиж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
- Хоршооны менежмент, засаглалыг бэхжүүлж, “даргын” хоршоо” бус, гишүүн малчдад үйлчлэх хоршооны зарчмыг ягштал мөрдүүлж хэвшүүлэх замаар малчдын өмчийн эрх, малаа цехдээ тогтвортой нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
- Хоршооны мал нядалгааны цехээс гарч байгаа бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг сумын ХАА-н тасаг, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн оролцоотойгоор хянах
Сумын мал нядалгааны цехийг ажиллуулснаар дараах үр дүн гарна. Үүнд:
- Маханд борлуулах зориулалтаар сумаас гадагш тээвэрлэдэг амьд малын хөдөлгөөн зогссоноор түүгээр дамжин халдварладаг хил дамнасан өвчин (шүлхий мялзан, цэцэг гм)-ий дэгдэлт эрс буурч, махны экспортын гол саад тотгорыг арилгана
- Малыг орон нутагтаа өртөг шингээн нядалж, боловсруулснаар малчдын орлогыг эрс нэмэгдүүлнэ
- Орлого ихтэй бизнес байхгүйгээс зогсонги байгаа малчдын хоршоог эдийн засгийн хувьд хөл дээр нь босгон чадвартай менежер, нягтлан бодогч нарыг татаж ажиллуулах замаар хоршооны хөгжлийг чанарын шинэ шатанд гаргана
- Гараар нядалдаг идэшний хэрэглээг халснаар хүнсний эрүү ахуй, аюулгүй байдлын баталгаа эр сайжирна
- Мал нядалгааны дайвар бүтээгдэхүүний ашиглалт, түүний эдийн засгийн үр өгөөж эрс дээшилж, орон нутгийн эдийн засаг, ажил эрхлэлтэд эерэг нөлөөлнө.
Мал бэлтгэл, нядалгааны цехийг хэрэгжүүлэхэд дараах хөшүүргүүдийг ашиглана. Үүнд:
- Төвлөрсөн хэрэгцээний нөөцийн мах бэлтгэл, орон нутгийн төсвийн байгууллагуудын хэрэгцээг загварт оролцогч малчдын хоршоогоор чанартай бэлтгэсэн махаар хангуулах замаар бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийг баталгаажуулах нь төрөөс үзүүлэх үндсэн дэмжлэг болно. Хоршоодын мал нядалгааны цехүүд бэхэжсэнээр зах зээлийн бусад хүрээ, түүний дотор экспортын зах зээлд нэвтрэх чадамжтай болно.
- Малчдын нийлүүлэх мал, арьс ширэнд чанарын үзлэг хийж, ангилан ялгаварт үнийг нэвтрүүлэх замаар малаа чанаржуулах, үүний тулд малынхаа бэлчээр, тэжээл, үүлдэр угсаа, эрүүл мэндэд хөрөнгө оруулах малчдын сонирхлыг хөшүүрэгдэнэ. Ингэснээр тэжээл үйлдвэрлэгчид, мал зүйч, малын эмч нарын үйлчилгээний эрэлт, үнэ цэнэ нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах үндэсний чадавх шинэ шатанд гарах юм.
- Бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах үүргийг гэрээгээр хүлээдэг малчдын бүлэг буюу малчин өрхийн холбооны эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хоёр хөршийн болон бусад өндөр үнэтэй органик хүнсний зах зээлийн үндсэн шаардлагыг хангуулж, хоршоодын бэлтгэсэн махыг үнэд хүргэх
- ХХААХҮ-н сайдын 2022 оны А/193 тоот тушаалаар баталсан “Мал, амьтны халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх” журмын хэрэгжилтийг хангах замаар малчдын бүлэг, хоршооны түүхий эдийн үнийг өсгөх, экспортын боломжийг нэмэгдүүлэх
БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ