Зуны, ээлжийн амралт нь эхэлсэн оюутан, сурагч, аав, ээж, эмээ, өвөө, бяцхан үрсийн зочилж үзээд монгол эх орноороо бахархах тусгай үзэсгэлэнгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Энд дурдсан бүх музей Улаанбаатарт байрлаж буй.
ЛУВРЫН МУЗЕЙД ХАДГАЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН ДУРСГАЛУУДЫН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
Францаас 11 хайрцаг ачаа ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрд тархсан, Монголын гэх харьяалалтай дурсгалуудын цуглуулга аж.
Тухайлбал, Монгол нутагт байхгүй Хүннү, Ил хаант улсын үеийн дурсгал, Юань улсын үеийн сонгодог ваар шаазан, Киданы өв, соёлын дээжис багтаж буй. Эдгээр үзмэрүүдийг “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” дэглэлтээр Чингис хаан Үндэсний музейд дэлгэж байна. Одоогоор үзэсгэлэн олон нийтэд нээлттэй буй бөгөөд наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгээс бэлдсэн сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.
"ТЭНГЭРИЙН АЯЛГУУТ МОРИН ХУУР" ТҮР ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ
Монголын Үндэсний музей Монгол үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сан хөмрөгт хадгалагдаж буй морин хуур хөгжмийн цуглуулгаасаа дээжлэн "ТЭНГЭРИЙН АЯЛГУУТ МОРИН ХУУР" түр үзэсгэлэнг үзэгч олон нийтэд дэлгэн үзүүлж эхэллээ.
Улс, үндэстэн бүр бахархалт хөгжмийн зэмсэгтэй. Монгол түмнийг, нүүдэлчний ахуй соёлыг морьгүйгээр, морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол гэх нэрийн утга яруу хоршил, уянга төгөлдөр айзам нь ч морин хуур юм. Монгол туургатны хойморт зуун зууныг өртөөлөн уянгалж ирсэн морин хуурын аялгуу нь талын салхи, морьдын төвөргөөн, найрын дугараа, хүүхдийн гийнгоо гээд Монголын гэх бүхнийг сануулах идтэй билээ.
Эл үзэсгэлэнд XIX зууны сүүл хагасаас ХХ зууны 80-аад он хүртлэх зуу гаруй жилд нутаг нутгийн урлаачдын ур ухаанаар бүтсэн 30 орчим морин хуурыг дэлгэн үзүүлсэн. Тэдгээрийн дунд морин хуурын өвөг гэгдэх Икэл, үхрийн давсган цартай Цуух хуур тэргүүтнээс эхлээд царан дээрээ “хоттой малаа 200 сая толгой”-д хүргэх уриалгатай, таван хошуу малын толгойтой болон могой нумтай, отор нүүдэлд авч явахдаа салгаж задлахад царандаа багтдаг хуур гэхчлэн элдэв сонин зүйлс цөөнгүй. Тэрхүү хөгжмийн зэмсгүүд нь ур хийцийн хувьд уран нарийн төдийгүй хуур хөгжмийн хувьсал хөгжил, тухайн цагийнхаа үүх түүхийг өгүүлж өнгө төрхийг тодруулдгаараа ихээхэн ач холбогдолтой болно.
Үзэсгэлэн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл нийтийн хүртээл болох юм.
ДАНШИГ НААДАМ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЛТЭЙ, ЮУГ БЭЛГЭДСЭН УЧРЫГ ТАЙЛАХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ
“Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Г.Занабазараас наймдугаар Богд хүртэл Монголчуудад найман богд заларсан. Эдгээр хутагтуудад бат оршил буюу Даншиг наадам зориулдаг байсан. Бат оршил өргөх гэдэг энэ ёслолыг урт удаан амар амгалантай байхын тухайд ард олонтойгоо цугтаа байгаасай хэмээх ерөөл өргөдөг.
Тиймээс бид үзэсгэлэнгийнхээ хойморт насны гурван бурхан гэх Аюуш, Цагаан дарь эх, Жүгдэрнамжил бурхад бүхий танка болон зээгт наамлыг дэлгэн тавьсан.
Даншиг өргөх ёслолын нэгэн томоохон хэсэг бол яалт ч үгүй таван дагинасын бүжиг юм. Манай Богд хааны Ордон музейд энэ таван дагинасын өмсгөл хувцас эх хувиар хадгалагддаг. 19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхэн үед эдэлж, хэрэглэж байсан яг тэр хэвээр нь үзүүлж буй" хэмээн “Сахиус догшдын бүжиглэл” үзэсгэлэнгийн талаар Богд хааны ордон музей Эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа тайлбарласан юм.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД "21 ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН" ҮЗЭСГЭЛЭНГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
Дээр дурдсан “Сахиус догшдын бүжиглэл” үзэсгэлэнгийн хамтаар “Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэнг дэлгээд буй. Тахилын цам буюу бага цамд гардаг Өндөр гэгээний өөрийн мутрын хийцийн 21 дара эхийг үзэх боломжтой аж.
Эдгээр үзэсгэлэнгүүд маргааш буюу энэ сарын 17-ны өдөр буух юм.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙД “SAVE MAZAALAI” ТҮР ҮЗЭСГЭЛЭНГ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙНА
Монгол орны Алтайн өвөр говьд цөөн тоотой үлдсэн Мазаалай баавгайн тухай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэж энэ зуны турш олны хүртээл болж байна.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнг зорин ирснээр дэлхий дээрх цорын ганц мазаалай баавгайн чихмэлийг харахаас гадна Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн мазаалай сэдвийн хүрээнд туурвисан бүтээлийн дээжис, мазаалай судлаачдын камерт өртсөн сонирхолтой фото зурагтай танилцаж, Мазаалайн талаар илүү ихийг мэдэх болно. Мэдэх тусам хамгаална.
Үзэсгэлэнг есдүгээр сарын 15-ныг дуустал нийтэд дэлгэх аж.
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД “ДИЖИТАЛ МУЗЕЙ” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит “Дижитал музей” үзэсгэлэн нээжээ.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгох, соёлын өвийг үзэгч үйлчлүүлэгчдэд сурталчлан дэлгэрүүлэх зорилготой аж.
Үзэсгэлэнг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн хүртээл болгож буй бөгөөд өдөр бүр 09.00-17.30 цагуудад үйлчлэх аж.