УИХ-ын гишүүн Б.Ундармааг АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар байцаажээ.
АТГ-аас ЖДҮХС-гийн зээлийг хуулийн дагуу олгосонэсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруулалтад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, авлига хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт "Капитал" банкийг битүүмжилсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ-аас “Битүүмжлээгүй. Үзлэг нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.