Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Улс төрийн асуудал хариуцсан Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Мирослав Иенжаг хүлээн авч уулзан, Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
2019 онд “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” семинарыг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахиулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилт бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулахад чиглэсэн НҮБ-ын эрхэм зорилгыг Монгол Улс тууштай дэмжиж ирснийг сайд Д.Цогтбаатар тэмдэглэлээ. Мөн бүс нутгийн төдийгүй, олон улсын аюулгүй байдлыг сахиулахад Монгол Улсын оруулж ирсэн бодит хувь нэмэр болох НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг санаачилгын ач холбогдлын талаар тайлбарлав.
Ноён Мирослав Иенжа Монгол Улс олон талт хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг өндрөөр үнэлэв. Тэрбээр бүс нутгийн улсуудтай хоёр талын болон олон талын шугамаар хөгжүүлж буй Монгол Улсын харилцаа нь Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж буйг тэмдэглэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг НҮБ-ын Улс төрийн газар талархан дэмжиж байгааг онцоллоо.
Уулзалтын үеэр ирэх 2019 онд Зүүн хойд Азийн залуучуудын төлөөллийг хамруулсан “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” семинарыг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Эх сурвалж: ГХЯ