ДАШТ-ий сүүлийн тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Дөнгөж сая Өмнөд Солонгос болон цомыг хамгаалагч Германы шигшээ багуудын тоглолт болж 2:0 харьцаатайгаар Өмнөд Солонгосын баг хожлоо.
Ингэснээрээ Германы шигшээ багийн 1958 оноос хойш шөвгийн наймд шалгарч байсан амжилт нь ийнхүү тасарч тэдний хувьд харамсалтай үйл явдал болж байна.
Үндсэн цаг дуусаж, шүүгч цаг сунгахад 3 болон 6 дахь минутанд хожлын гоолуудыг Kим Йон Вон болон Сон Хюн Мин нар хийсэн юм. Гэсэн ч Өмнөд Солонгосын шигшээ баг хэсгээсээ гарч чадсангүй, "F" Хэсгийг Швед болон Мексикүүд тэргүүлсэн юм. Хэдий тийм боловч энэхүү хожил хэний ч таамаглаагүй, тэдний хувьд маш том амжилт байлаа.
Өмнөд Солонгосоос багийн ахлагч Ки Сун Ён өнөөдрийн тоглолтод бэртлийн улмаас оролцоогүй бол өмнөх тоглолтод улаан хуудас хүртсэн Германы тамирчин Жэром Боатэнг өнөөдрийн тоглолтод оролцоогүй юм.
Сонирхуулахад, хоёр баг өмнө нь 3 удаа таарч тоглож байсан бөгөөд 1994 болон 2002 оны ДАШТ-үүдэд тоглож Германы ялалтаар өндөрлөж байсан. Өмнөд Солонгосын цорын ганц хожил нь 2004 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд тохиож байсан юм.