ИБУИНВУ-д Монгол Улсыг төлөөлөн суух элчин сайд С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн баривчилсан юм.
Иймд ГХЯ-наас дипломатч Н.Тулгыг Лондонд суух элчин сайдаар томилох санал гаргажээ.
Өнөөдөр 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн. Хэрэв Засгийн газрын гишүүд Н.Тулгыг дэмжвэл түүнийг томилох, эсэхийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх шаардлагатай. Дараа нь энэ асуудлыг УИХ-д өргөн барьдаг.
Н.Тулга өмнө нь ИБУИНВУ-д элчин сайдаар ажилласан туршлагатай юм байна.