Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Атар өргөө” ХК-ийн борлуулалтын орлого 2017 онд 13 хувиар өсөж, 13.9 тэрбум төгрөг болсон байна. Санхүүгийн тайлангаас харвал борлуулалтын өртөг нь 18 хувиар өсжээ. Мөн борлуулалт, маркетингийн зардал нь 16.6 хувиар өсөж, 2.1 тэрбум төгрөг болсон байна. Улмаар 2017 онд цэвэр ашиг нь ойролцоогоор хоёр дахин буурч, 313.2 сая төгрөг болсон талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Атар өргөө” ХК-ийн хувьцааны ханш 22 хувиар өсөж, хамгийн сүүлд 77 мянга 200 орчим төгрөгт хүрч байсан талаар Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс харж болохоор байна.
Үүнээс гадна өнгөрсөн оны сүүлээр "Улаанбаатар гурил" ХХК, “Таванбогд трейд” ХХК-иуд “Атар өргөө” ХК-ийн хувьцааны 39.9 хувийг буюу хяналтын багцыг 3.9 тэрбум төгрөгөөр арилжаагаар худалдаж авсан талаар marketinfo.mn цахим хуудас мэдээлжээ. Үүнээс гадна “Атар өргөө” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа хувьцааг нэгж бүрийг нь 57 мянга гаруй төгрөгөөр худалдан авах санал гаргасан байна. Саналын хүчинтэй хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болох талаар Монголын Хөрөнгийн бирж өмнө нь мэдээлж байсан юм.
Т.Элиса