Номын гурван хүрдэн сангаас энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Бие, сэтгэлийн төгөлдөршилд оюуныг дадуулахуй” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийнэ.
Тус сангаас зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний уг хэлэлцүүлэг нь Хан-Уул дүүрэгт байрлах IBIS STYLES Зочид буудлын хурлын танхимд болох юм.
Энэ удаад АНУ-ын Mind and Life Institute болон Монголын тархи судлалын нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид, лам хуврагууд илтгэл хэлэлцүүлж, оюун санааны төвлөрөл, бясалгал нь хувь хүний биеийн эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланд хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнг хэлэлцэх юм.
Номын гурван хүрдэн сан нь уламжлалт буддын мэдлэг ухааныг орчин цагийн нийгмийн өөрчлөлттэй уялдуулан судалж, уламжлал ба шинэчлэлийн талаарх олон нийтийн санаа бодлын талаарх судалгаа хийж, олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачдын дунд цуврал хэлэлцүүлэг, хурал зохион байгуулдаг төрийн бус байгууллага юм.
Уг байгууллага нь уламжлалт буддын мэдлэг ухаан, соёлыг дэмжих зорилгоор баримтат нэвтрүүлэг хийж олон нийтийн хүртээл болгосны сацуу шинэ зууны зөв ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэх зорилго бүхий насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
Номын гурван хүрдэн сан нь “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал, хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай багш 2016 оны 11 дүгээр сард зохиогдсон 2 дахь удаагийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр морилон оролцож, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид болон залуу хойч үеийн төлөөлөлд хандан уламжлалт Буддын мэдлэг, ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулан судалж, судалгааны үр дүнг нийгмийн хөгжил, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зориулах нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн билээ.
Гурав дахь удаагийн хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 2017 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, олон эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон үр дүнтэй хурал болжээ.